УИХ-ын гишүүн С.Жавхлангийн уриалга

-02092016-1472806247-1131251699-javhlan_chuulgan3-113406-124597546720160705113411УИХ-аар төсвийн тодотгол, ирэх онуудын төсвийн төсөөллийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан “Манай улс мандан бадрах цагтаа бүхнээ өөрсдөө хийдэг, эд ямаа засаад аваад явдаг байжээ. 6000 төрлийн бараа бүтээгдэхүүн хийдэг байж. Гэтэл тэднийг хуваагаад дууссан. Чинээлэг хүн гэдэг нь чин сэтгэлтэй хүнийг хэлнэ. Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж өрөөлийн толгой дээрх өвсийг харж байна. Сангийн сайд та өөрт байгаагаа түмэн олондоо зарцуул. Өөрчлөлтийг өөрөөсөө эхэл.

Хөрөнгө оруулалт гэж их ярих юм. Хүйтэн хөндий зүйлийг хөрөнгө гэдэг юм. Айлаас эрэхэээр авдраа уудал гэдэг. Энэ нь түмэн олондоо итгэж, хандах тухай юм. Том том байшин гэлтгүй гэрээ барьж амьдарцагая. Үлгэрлэхгүй бол үглээд хэрэггүй. Манай гэрт очиж болно.

Бид энэ үзэл баримтлалаар л явах ёстой. Хэзээ нэгэн цагт та бүхэн үүнийг ойлгох байх. Бөмбөгөр цагаан гэрээ барьж, хонь үхрээ сааж амьдрах цаг ирлээ. Та нар инээж байгаа ч түмэн олон сайшааж байна. Тал нутаг руугаа гарцгаая. Энд бөөгнөрч суугаад яахав. Ингэж бага багаар би ярина.  Тайлбарлахад их цаг орно” гэв.

Мөн тэрээр хүнд байдалд орсон Сангийн сайд том компанитай тул иргэдэд хандив өгөхийг уриалав.


URL:

Сэтгэгдэл бичих