Шашин, төрийг хослуулан баригч сайдтан л дутаж гэнэ

H98A2480Хүний амьдралд юу эсийг үзэхэв хармааны хулгайч, гудамжны танхай этгээд, эрүүгийн “элементүүд”, шалиг завхай эрс төрд том дарга, сайдын албан тушаал хашиж өөрийгөө бус бусдыг шүүмжилж суухыг харлаа. Ардчиллын буянаар 20 гаруй жил л ийм нөхдүүдийн ариухан цагаан амьтад шиг даналзаж явахыг үзлээ. Гэхдээ шашин, төрийг хослуулан баригч сайдтанг үзээгүй явж. 65 суудал авч үнэмлэхүй олонх болсон МАН-аас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-ны сайдаар П.Сэргэлэн хэмээх уяачийг томилсон.

П.Сэргэлэнгийн хувьд Монголын морин спорт уяачдын холбоонд байхаасаа л залуу уяачдыг дээрэлхэж, холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаараа далайлгаж өөрийн морийг бай шагналд хүргэж явснаараа зартай нэгэн. Ингэж л П.Сэргэлэн сайдтан залуу уяачийн морийг хасуулж өөрийн морийг уралдуулсан явсан сэргэлэн нэгэн.

Ийнхүү Морин спорт уяачдын холбооны амбиц ихтэй, ашиг сонирхлын зөрчилтэй, алдар нэрийн төлөө залуучуудыг нухчин дарагч П.Сэргэлэн дарга холбооныхоо тэргүүн, МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдын татаасаар Хөдөө аж ахуйн яаманд заларсан гэдэг. Тэгвэл ажлаа аваад удаагүй байгаа П.Сэргэлэн сайдын анхны хийсэн томоохон ажил нь өнгөрөгч амралтын өдрүүдэд тохиолоо.

Crfz_ttVUAAPDYN

Тэрбээр өнгөрөгч амралтын өдрүүдээр 1500 гаруй лам цуглуулан ном хуруулж энэ жил арвин ургац хайрлахыг байгаль дэлхийгээсээ гуйн мөргөлөө. П.Сэргэлэн сайдын санаачилга, ивээл дор явагдсан энэхүү арга хэмжээг Гандантэгчинлэн хийд, Газар тариалангийн холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд нэлээдгүй хөрөнгө зарсан нь ойлгомжтой байна.

CrfzU0FVMAQA6zq

Харин тэрхүү мөнгөө П.Сэргэлэн сайд салбарынхаа тулгамдсан зарим нэг асуудлыг шийдэхэд зарцуулсан бол яах байсан бол. Ерөөсөө ном уншуулаад хөдөө аж ахуйн ажлыг хийчихдэг юм бол хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэшсэн ажилтан, албан хаагчдаар яах юм, Хөдөө аж ахуйн яаманд “Газар тариаланг бурхны шашнаар удирдахуй” нэртэй хэлтэс байгуулаад тэндээ хэдэн лам ажиллууд хавар, намартаа бороо, хур тунадас, салхи шуургыг зохицуулж арвин ургац хураагаад байвал зүгээр юм биш үү. Төсөвт ч хэмнэлттэй.

Магадгүй П.Сэргэлэн сайдын санаачилсан дээрх үйл явдал Монгол төдийгүй дэлхийд байхгүй сонин содон үйл явдал байх. Нөгөө талаас энэ үйл явдал энэ дөрвөн жилийн хамгийн хөгтэй нь болж мэдэх юм шүү. Чухамдаа энэ мэт үйл явдлуудаас болоод энэ Засгийн газрыг ард түмэн Мэргэжлийнх үү, Мэдрэлийнх үү хэмээн гайхацгааж байна. Цөвүүн цаг ирэхэд олон нийт лам шашинаа гэх нь элбэгшдэг гэдэг үг юутай үнэн бэ.

Гэхдээ Цагаан сараар хөдөөний айлд орсон мэт сэтгэгдэл төрүүлдэг П.Сэргэлэн сайдын яамных нь албан өрөөнөөс салдаггүй хултай айраг, хэвийн боовоор өрсөн тавгийн идээ, үнэтэй хөрөг, эмээл хазаар гэх мэт зүйлс эгээтэй л түүнийг орсон гарсан зочид гийчдийнхээ буянаар өдөр бүр шахуу Цагаан сар тэмдэглэж суудаг гэж хэлэгдэхэд ойрхон болгоод байгаа. Харин ийм хүн “хямарчихсан” гэхээр нэг л сонин санагдаад байгаам даа.

Төгс

ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих