Газрын тос олборлолтод баримтлах ОХУ-ын байр суурь

17-212438-thumb-95-1436334161Дэлхийн голлох олборлогчдын тохиролцоо бүтэмжтэй өндөрлөх нь эргэлзээтэй болж хувирсантай уялдан газрын тосны үнэ сүүлийн хоёр долоо хоногт 10 гаруй хувиар унаж баррель нь 45 ам.долларт дөхөж ирлээ. Энэ сард Алжирт чуулах уулзалтад нэгдэнэ хэмээн ОПЕК-ийн найдаж буй гишүүн бус гол олборлогч ОХУ хамтарсан арга хэмжээ авах гэвэл газрын тосны үнэ дахиад унах ёстой гэсэн байр суурьтай. ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новакийн тайлбар нь хамтран зохицуулах замаар хоёр жил үргэлжилж буй газрын тосны үнэ уналтыг торгоох дэлхийн гол олборлогчдын найдварыг хөсөрдүүллээ.

Олборлолт хязгаарлах яриа хэлэлцээ сэргэснээр газрын тосны үнэ наймдугаар сарын 19-нд үнэмлэхүй буюу баррель нь 52 ам.доллар хүрч өссөн. Ираны оролцоогүйгээр яриа хэлэлцээрт нэгдэхгүй гэсэн шаардлага тавьсан ОПЕК-ийн гол олборлогч Саудын Арабаас болж дөрөвдүгээр сарын яриа хэлэлцээ амжилтгүй өнгөрсөн. Наймдугаар сард 11 хувиар үнэ өссөн олон улсын бенчмарк ВгепСийн үнэ пүрэв гарагт 2.4 хувиар унаж баррель нь 45.78 ам.доллар болов. АНУ-ын бенчмарк 1Уез1 Тех-а« 1п1егтесИа1е-ийн үнэ 2.5 хувиар буурч баррель нь 43.59 ам.долларт хүрлээ.

Төрийн өмчийн газрын тосны компани нь үнэ уналтад нэрвэгдэн хүнд байдалд байгаа Саудын Араб энэ удаа гарцаа одоогийн хэмжээнд хязгаарлах санаачилгад нэгдэх нь тодорхой. Газрын тосны үнэ 2008-2014 оны хооронд дунджаар баррель нь 100 ам.доллар байсан юм. Уг үеэс хойш АНУ-д занарын тосны олборлолт эрчимтэй нэмэгдэж, дэлхийн өнцөг булан бүрт том өрсөлдөгчдийн өрсөлдөөн ширүүссэнээс нефтийн үнэ тал хүртлээ уналаа.

Саудын Араб, Ирак тэргүүтэй ОПЕК-ийн гишүүн орнуудын олборлолт түүхэндээ байгаагүйгээр оргилдоо тулав. Цөмийн хөтөлбөртэй нь холбогдуулан тогтоосон өрнөдийн хориг үндсэндээ нэгдүгээр сард цуцлагдсантай холбогдон Ираны олборлолт сэргэж эхэллээ. Саудын Араб нь зах зээлд хэт нийлүүлэлт үүсгэх зорилгогүй, ердөө л үйлчлүүлэгчид болон дотоодын зах зээл дэх эрэлт ихэссэнээс олборлолтоо өдөрт 10.6 сая баррель хүртэл өсгөсөн хэмээн тус улсын Газрын тосны сайд Халид аль Фалих тайлбарлаж байна.

Саудын Арабын аварга олборлолт нь хямд үед худалдан авч, үнэ өсөхөөр эргүүлэн борлуулах зорилготой арилжаачидтай холбоотой хэмээн Швейцарь дахь Рейчэтайтх-ийн зах зээлийн судлаач Оливье Жэйкоб таамаглал дэвшүүллээ. “Газрын тосны эрэлтны тодорхой хэсэг нь нөөц үүсгэгчдээс хамаарч байгаа. Саудын Арабын олборлолт нэмэгдсэн нь нөөц үүсгэгчдийн эрэлтийн хангах зорилготой учраас зах зээлд тэнцвэр бариулж чадахгүй” хэмээн ноён Жэйкоб өгүүлсэн юм. ОПЕК-оос гаднах олборлолт энэ онд буурах төлөвтэй нь зах зээлийг тэнцвэржүүлэх сайн талтай. Мөн одоогийн хямд үнэ ч эрэлт ихсэх шалтгаан болж байна.

Гэхдээ нэгдүгээр сард баррель нь 30 ам.доллар хүртлээ унасан газрын тосны үнэ аажим боловч сэргэж байгаагаас АНУ-ын зарим үйлдвэрлэгчид шинэ цооног өрөмдөж эхэллээ. Салбарыг бүхэлд нь хамарсан хямралын үеэр зардлаа танасан ийм компаниудын ихэнх нь энэ удаа ашигтай ажиллаж чадахаар байгаа юм.

“Газрын тосны үнийг тогтвортой өсгөхийн тулд юун түрүүн ОПЕК-ийн гишүүн Ойрхи Дорнодын орнууд олборлолтоо одоогийн хэмжээнд нь бариулж, улмаар багасгах шаардлагатай” хэмээн Еnergy Aspects-ийн шинжээчид өнгөрсөн долоо хоногт тайлбарласан.

 

 

Дэвид Шеппард


URL:

Сэтгэгдэл бичих