Зайсангийн газрыг зайдлаж, луйвардсан У.Барсболдын молиго!
Төрийн ажлыг, түмний итгэлийг зүгээр л хувь эрх ашигаа гүйцэлдүүлэх гүүр болгон ашиглаж, хэтэвч юугаа хэт ихээр түнтийлгэчихээд, хууль журам руу нулимж ирсэн хүмүүсийн нэг бол У.Барсболд гэдгийг баримтууд харуулдаг. Нөөцөөрөө Тавантолгойн дараа бичигдэх Хөшөөтийн ордоор хятадуудтай хамтран гараа угаасан тэрбээр зайсан дахь тусгай хамгаалалттай газруудыг дамласан асуудлуудад ч нэр холбогдож ирсэн. Тэрбээр сайд байхдаа 2006 онд “Мазар” ХХК-д 0,75 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгосон боловч тэр газарт нь “Жигүүр Гранд” ХХК-ийн орон сууц баригдсан байдаг. Тодотгоход, “Жигүүр Гранд” ХХК нь “Хунгийн хотхон”, “Зайсан Вилаж”, “Зайсан Лакшари” гэсэн гурван том хотхон барьжээ. Эдгээр хотхонууд нь нийтдээ 3.25 га талбайг хамардаг. Гэхдээ 0.75 га газрыг “Мазар” ХХК, нэг га газрыг иргэн С.Энхтайван, 1.5 га газрыг “Бимакс” ХХК-иас авсан гэдэг бөгөөд уг нь бол газар эзэмших зөвшөөрлийг Байгаль орчны сайд асан У.Барсболд өгсөн байна.
У.Барсболд байгаль орчны сайдаар ажиллах байхдаа дараах луйврыг хийжээ.
- 2006 оны 1 сарын 9-нд Богинын аманд “Open spice” ХХК-д 0,25 га
- 2006 оны 1 сарын 9-нд Зайсангийн аманд “Жэй-Кей-Си” ХХК-д 0,4 га
- 2006 оны 1 сарын 9-нд Зайсанд Жигүүр гранд” группын охин компани болох “Мазар” ХХК-нд 0,75 га
- 2006 оны 1 сарын 9-нд Богинын аманд “Эф-Ти-Экс” ХХК-д 0,8 га
- 2006 оны 1 сарын 27-нд Жаргалантын аманд “Очир” төвд 6,5 га
- 2006 оны 1 сарын 9-нд Зайсангийн аманд “Мона Лиза трэйд” ХХК-д 1,5 га
- 2006 оны 1 сарын 27-нд Богинын аманд “Ти-Эй-Эм-Экс /TAMX/” ХХК-д 0,3 га газрын гэрчилгээг тус тус олгосон байдаг аж. Асуудлын гол нь хаанаа байдаг вэ гэхээр дээрх дурдагдсан газрууд аялал жуулчлалын зориулалтаар олгогдсон мэт ч, хэрэг дээрээ бол бүгд барилга барих зориулалтаар авсан газрууд байдаг.
Түүнийг 30-аас олон тооны газрын зөвшөөрөл гаргасан гэгддэг ч өөрийн гарын үсгээр 7 зөвшөөрөл үлдсэнийг нь доод албан тушаалтнуудаар дамжуулан гаргасан байдгийг тухайн үеийн Байгаль орчны яамны архивын баримт гэрчилдэг юм. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүхийн мэдэгдсэнээр У.Барсблд сайд байхдаа газар олгосныхоо шанд 100 сая төгрөг авсан тухай мэдээлэл ч байдаг.
Ер нь У.Барсболд гэж хүнд улстөрчийн хувьд карьерын зам жим үлдээгүй шахам хэл аманд орооцолдож ирсэн нэгэн гэхэд болох юм. Ховд нутгийнх гэдгээ ашиглан “Хөшөөтөөс хөгжил эхэлнэ” гэж анх нутгийн иргэдийг ухуулж, “Хөшөөт” төслийг санаачлагч хэмээн өөрийгөө зарлаж байсан эцэс сүүлдээ юу болов? Сүүлдээ бол Хөшөөтийг өөртөө хамаагүй гэж хэлж ярьсан шүү дээ. За тэгээд “Ногоон хэрэм” хөтөлбөрөөр дамжуулан Монголчууд цөлжилтийг бүрэн үгүй хийнэ энэ тэр гээд л байсан. Гэтэл хаана байна, тэр хөтөлбөр нь. Цаасан дээр шивигдсэн хэдэн үг төдий л өнөөдрийг хүрч байгаа. Нийт газар нутгийнх нь 70 гаруй хувь цөлжилтөд өртөж, байгаль орчны тэнцвэрт байдал алдагдаж, хаа сайгүй гол ус ширгэж байгааг харж байгаа Монголчуудад молиго үмхүүлж ирсэн хүн бол У.Барсболд гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: