Тусгай дуут дохио хэрэглэсэн автомашинуудыг цэгцлэхийг хүслээ
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүйн сайд С.Бямбацогтоос тусгай дуут дохио ашигладаг олон автомашинуудыг цэгцлэж өгөхийг хүсчээ. Учир замын хөдөлгөөнд тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэсэн авто тээврийн хэрэгсэл олширч Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох дүрэм журмыг ноцтой зөрчиж, ард иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, нийгмийн бухимдлыг төрүүлж байна.
Тиймээс Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут дохио болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-ын 1.2-т зааснаас бусад байгууллагын тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио ашиглаж байгаа асуудлыг таслан зогсоож, зохих журмын дагуу арга хэмжээ хариу мэдэгдэхийг хүсчээ.
URL: