Болгарын алдарт луйварчин “Тогооч” хочит “БорисЛАВ Ангелов” Монгол Улсад луйвар хийж байна
Зургийн тайлбар: Болгарын “Былгария 24” сувгийн “Итгэл эвдэгч” хэмээх цуврал детектив нэвтрүүлгээр “Цуутай мэхлэгч” Борислав АНГЕЛОВ-н талаар гарч байгаа нь…
1979 онд Монгол-Болгарын геологичид Баянхонгор аймгийн Галуут сумын Дөвөнтийн алтны ордыг нээж ашиглалтанд оруулсан юм билээ. Социалист лагерь нуран унахтай зэрэгцэн Монгол, Болгарын талууд тавь, тавин хувиар нь эзэмшиж байсан Дөвөнтийн алтны уурхайн үйл ажиллагаа доголдож эхэлсэн байдаг. 2011 онд Төрийн өмчийн хорооноос Монгол талын эзэмшдэг 50 хувийг зарахаар болж “Жинлиань” гэдэг компани дуудлага худалдаагаар худалдан авчээ.
Монгол улс болон Болгар улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол улсад үүсгэн байгуулагдсан “Монголболгаргео” ХХКомпанийн 50 хувийг эзэмшигч Монгол-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай “Жинлиань” компанийн зүгээс хувьчлагдах үед гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан Л.Пүрэвгялыг үргэлжлүүлэн ажиллуулсан юм билээ. Тэрээр, “Болгар улс өөрийн мэдлийн хувиа хувьчлалахдаа МУ-ын хуулийг зөрчсөн, тэгээд ч Болгарын хөрөнгө гэж байхгүй болсон, үндсэндээ 90-ээд оноос хойш хөрөнгө оруулалт хийгдээгүй, техник тоног төхөөрөмж хуучирч ашиглалтаас гарсан нь зардал өндөр, ашигтай ажиллах бололцоогүй болсон, Болгарууд хэд хэдэн тонн алт аваад явсан, тэднийг оруулж болохгүй” гэж хөрөнгө оруулагчдад итгүүлэн гүйцэтгэх захиралаар цаашид ажиллах санал тавьсан байдаг. Л.Пүрэвгял, хувьчлагдсан “Монголболгаргео” ХХКомпанид улиран ажиллаж байхдаа хууль бус хэд хэдэн ноцтой үйлдлүүдийг гаргасан учир түүнийг ажлаас нь халах шийдвэрийг Хөрөнгө оруулагч тал “Жинлиань” ХХК-ны удирдлагууд гаргасан. Гэтэл Л.Пүрэвгял тамга тэмдгээ авч зугатсан байдаг.
Нөгөө талаар, Болгар улсын Засгийн газрын мэдлийн 50 хувийн төлөөллийг хэрэгжүүлж байсан “Болгаргеомин ЕАД” улсын нэгдэл нь 2013 онд Болгар улсдаа үүсгэн байгуулдагсан Болгар улсдаа бүртгэлтэй Болгар улсын аж ахуйн нэгж болох “Болгаргеомин ЛТД ДЗЗД” гэх ижил нэртэй хувийн компанид худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж өгсөн гэх нэрийдлээр Засгийн газрынхаа 50 хувийг хууль бусаар эзэмших оролдлогыг хийсээр байгаа болно. “Монголболгаргео” ХХКомпанийн 50 хувь нь Болгар улсын Засгийн газрын өмч юм.
Болгар Улсын Засгийн газрын 50 хувь байгаа бөгөөд үүнийг Л.Пүрэвгял, нягтлан бодогч Ж.Пүрвээ нар ашиглан Болгарын хэд хэдэн луйварчид, зальдагч нартай холбоо тогтоон Болгарын 50 хувийг “Болгаргеомин ЛТД ДЗЗД” компани байгуулан Монголын уул уурхайн баялагт “эзэн” сууна хэмээн тооцоолсон бололтой. Манайхаар бол “90 саяын Гансүх” гэдэг шиг Болгар улсдаа “Тогооч” гэдэг нэрээрээ алдаршсан Борислав Ангелов гэгчийг оруулж иржээ.
Түүнийг үнэтэй буудалд буулган томоохон бизнесмений дүрд тоглуулах ажлыг Л.Пүрэвгял, Ж.Пүрвээ нар хийсэн байдаг. Ийм аргаар Болгарын 50 хувийг авсан мэтээр тоглохгүй бол лиценз зарсан, хууль бусаар алт худалдаасан хэргээр хоёр хөгшин дээлээ нөмрөх гээд байгаа юм. Харин Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шийдвэр гарч “Болгаргеомин ЛТД ДЗЗД” гэх хуурамч компанийг УБЕГ-ын хуулийн этгээдийн бүртгэлийн газар хувь эзэмшигчээр бүртгэснийг түдгэлзүүлсэн байна. “Тогооч” хочит Борислав Ангелов болон Л.Пүрэвгял, Ж.Пүрвээ нарын захиалгаар түүний өмгөөлөгч болох Баатарсайханыхаа туслалцаатайгаар Улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг нь шүүхээс түдгэлзүүлсэнээс болж УБЕГ-ын зарим албан тушаалтнууд АТГ-т дуудагдах нь тодорхой болоод байгаа аж.
“Соц” нийгмийн үед Болгар улс Монголоос өгсүүлээд Казакстан, Тажикстан, ЗХУ-д олон хамтарсан үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй байсан. Тэдгээр үйлдвэрүүдийн араас томоохон луйварчид эрж хайсан түүхүүд олон байдаг юм билээ. Тэдний тод жишээ бол “Монголболгаргео” ХХК. Жинхэнэ эзэд нь болох Болгар улсын засгийн газар “Монголболгаргео” ХХКомпанийн Дөвөнтийн алтны ордны нөөц дууссан, тоног төхөөрөмж ашиглалтаас гарсан, бөөн зардал” гээд тоодоггүй. Харин тэдний өмнөөс луйвар хийх гээд байгаа Монгол, Болгарын жижиг гарын луйварчдыг өөгшүүлдэг бүлэглэл, авилгал авагчид эхнээсээ тодорч харагдах болов.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ Отгонсүрэн гэдэг нөхөр тухайн үедээ Пүрэвгялынхаа бөгсийг долоож л байсан одоо эргэж дайраад хуншгүй новш вэ