Хөгжлийн банкны шалгалт ёс төдий зүйл болох уу?
Хөгжлийн банкинд шалгалт хийх ажлын хэсэг Засгийн газраас томилогдон ажиллаж байгаа билээ. Гэвч шалгалтын хэсэгийн бүрэлдэхүүнд хуулийн газрын захирал орсон байгаа нь нэн хачирхалтай. Хуулийн газар нь хамгийн түрүүнд шалгагдах ёстой атал энэ газрын захирал М.Золжаргал гэгч нь Засгийн газраас томилогдсон ажлын хэсэгийн нарийн бичгээр орж, өөрийгөө шалгаад явж байгаа гэдэг.
Энэ нь нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зөрчил болно. Энэ хуулийн 11.1.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно. 12.1.Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно. гэж заасан байна.
Дашрамд дурдахад М.Золжаргал нь Хөгжлийн банкны хуулийн газрыг нь толгойлдог боловч хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцээгүй, удаа дараа шалгалтандаа унасан, хуульч гэдэг нэрийг хэрэглэх эрхгүй этгээд байдаг нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг бүдүүлгээр зөрчсөн явдал юм. Тендерт төрсөн дүүгийнхээ компанийг ялуулахын эрх мэдэлээ урвуулан ашиглах оролдлого хийсэн, түүний талаар ёс зүйн хороонд нь ч мөн гомдол очсон байдаг. Ийм хуульчтай банк хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах эсэх нь нэн эргэлзээтэй.
Narangerel Baatar <baatarnarangerel07@gmail.com>
URL: