Бид Ганга нуураа алдаж байна

a260bc679090ca44167cd08e48cb14ceСүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс зүүн урагш 11 километрт Молцог элсний зүүн хойд захад орших дөрвөнхавтгай дөрвөлжин километр талбайтай, элсэнд боогдон тогтсон Ганга нуур устаж үгүй болоход ойрхон болжээ.

Ганга гэдэг нь үүрд ширгэшгүй ундран оргилдог мөнх гэсэн утгатай үг ажээ. Өөр бас нэгэн домогт, хэзээ ч юм нэгэн цагт Энэтхэг оронд номын мөр хөөж одоод нутагтаа эргэж ирсэн нэгэн мөргөлчин Ганга мөрний рашаанаас бумбанд хийж залаад түүнийгээ нуурын хажууд орших Молцог элсний хормойд булсан юм гэнэ. Хожим түүнээс булаг оргилж, Ганга нуур үүссэн гэсэн домог бас бий. Гэтэл өнөөдөр жилийн жилдээ мянга хун чуулдаг Ганга нуурын ширгэлт 80-90 хувьд хүрээд байна.

Нуурын ингэж ширгэхэд долоон сараас хойш тус суманд бороо ороогүй, хэт халалтаас болж ууршилт их явагдсан, элсний нүүдэл болон их хэмжээний лагтай байгаа зэрэг байгалийн хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж буй. Мөн мал ундны усгүй болсон учир ойр орчмын малчид Ганга нууранд малаа оруулах явдал ихэсчээ.

Ганга нуурын ойр орчимд нутагладаг малчид худаг усгүй учир ялат ч үгүй тус нууранд болоод ойр орчмын булгуудад малаа ундаалдаг. Ганга нуурын эргэн тойронд одоогоор хоёр багийн 37 өрхийн 16000 орчим мал ундаалдаг аж. Өдөр бүр олон мянган малын хөлд дарагдаж байгаагийн улмаас нуурыг тэжээдэг гэх булгууд нуурандаа хүрч чадалгүй тасалдаж, ширгэсэн байдалтай байна.

Хун чуулдаг байгалын үзэсгэлэнт Ганга нуур бус, Дарьганга суманд байдаг олон жижиг нуурууд ширгэж, Дуут, Зэгст зэрэг нууруудын ус мөн бохирдож, татарч эхэлжээ. Нууранд одоогоор нуурын зөвхөн зүүн урд хэсэгт багахан хэмжээний устай байгаа бөгөөд тэнд нь ердөө долоон хун ирж буужээ хэмээн албаны хүмүүс хэлж байна.

Бид Ганга нуураа алдаж байна. Ганга нуур ширгэж буй нь зөвхөн Дарьгангачууд, Сүхбаатарчууд төдийгүй нийт Монголчуудын анхаарлыг татаж, олон түмний сэтгэлийг зовоосон асуудал болоод байгаа. Тиймээс одоо нуур ширгэсэн шалтгааныг яриад байх биш, нуураа хэрхэн аврах вэ? гэдэг асуудлыг хамт ярилцаж, дуу хоолой, хүч чадлаа нэгтгэн дорвитой алхам цаг нь болжээ.

Б.Явуухулан “Ганга нуур”

 

Ганга нуурын цэлийх ус
Эхийн сvv шиг цагаан юм
Ганга нуурын мэлмэрэх ус
Эхийн нулимс шиг бvлээн юм.
Ганга нуураас ниссэн хун
Намартаа заавал цугладаг гэнэ.
Ганга нуураас явсан хїн
Насандаа заавал эргэдэг гэнэ.

Хоёр сайхан ундаргатай
Эхийн сvv дундрахгvй нь лав
Хорин нэгэн булагтай
Энэ нуур ширгэхгvй нь лав.

Ганга нуур байгаа цагт
Хун цэнгийн дуу мєнх
Ганга нуур байгаа цагт
Хvний эх орон бас мєнх!

 

times.mn


URL:

Сэтгэгдэл бичих