СОЦИАЛИЗМЫГ САНАГАЛЗСАН СОНЕТ
Хөрөнгөт ертөнцийг хүүхэд багачуудад жигшүүлдэг байсныг
Хөдөлмөр бүтээлийг хөдөө хотгүй хэвшүүлдэг байсныг
Хүн болгон хүссэнийхээ зоргоор туйлдаггүй байсныг
Хүний эрх, ардчилал гэж “майл”-даггүй байсныг
Оросыг дагаагүй шударга сэхээтнийг ниргэдэг байсныг
Огт хэрэгцээгүй намын үзлээр тургидаг байсныг
Орлого сайтай дамын наймаачдыг торгодог байсныг
Охид бүсгүйчүүд самуун явдлаас цэрвэдэг байсныг
Архи, найрагч хоёр гэмгүй сайхан үерхдэг байсныг
Атаман, гитар хоёр гэрт гадаагүй ноёрхдог байсныг
АВВА, Бони М, Смоуки, Битлзээр амьсгалдаг байсныг
“Адидас”, “Салмандр”, пянз, жинсээр гангардаг байсныг
Архаг социализмын хөрсөн дээр хүн болж төлөвшсөн
Ах нь мэдэхгүй бол өөр хэн мэдэх юм бэ?
Б.ОЙДОВ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/
Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/
Нобелийн шагналт эрдэмэтэд 1950-иад оны сүүлээр буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ. Энэ гэрээний үед хөрөнгө оруулагчид 12 хувийн хамгийн өндөр роялти ногдуулдаг. Роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм. Концессын гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргадаг. 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулдаг. 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ. Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авдаг. Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсын төсөвт орох орлого адил хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
Манай нийт Монголчууд ашигт малтмалын “Роялти” гэдгийг татвар эсхүл төлбөр гэж шал буруу ойлгодог. “Роялти” гэдэг нь татвар, төлбөр огт биш, харин газар доор байгаа ухаж гаргаагүй ашигт малтмалын үнэ юм шүү дээ. Улс орнууд энэ үнийг (өөрөөр хэлвэл “Рояли”-г) аль болох өндөр (12 хүртэл хувиар) тогтоож, олборлосон ашигт малтмалын бодит хэмжээгээр сар бүр улсынхаа төсөвт төвлөрүүлж авдаг. Ингэхгүй бол газар доор байгаа ухаж гаргаагүй ашигт малтмал үнэгүйддэг. Монгол оронд ийм эрхзүйн орчин байхгүй тул ашигт малтмалын бүх ордууд үнэгүйддэг.
Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ-ыг хоёр танхимтай болгох, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.