Лионель Месси: “Нэг өглөө л шийдсэн…”
“Барселона”-гийн довтлогч Лео Месси үсээ яагаад будуулсан тухайгаа ярьсан байна.
“Их хүнд өдөр байсан болохоор би үсээ буудуулахаар шийдсэн. Амьдралаа шинээр эхлүүлэхийг хүссэн юм. Би өөртөө, “Бүхнийг шинээр эхлүүлэх хэрэгтэй” гэж хэлсэн” хэмээн нэрт хөлбөмбөгч өгүүлжээ.
Мөн Месси хүү Тиаго нь хөлбөмбөгт тийм ч дуртай биш гэдгийг ярив.
“Тэр хөлбөмбөгийг нэг их сонирхдоггүй болохоор би түүнд бөмбөг бэлэглэдэггүй. Гэхдээ одоо хүүхдийн багт ороод хөлбөмбөгт дурлах эсэхийг харна даа” хэмээн өгүүлжээ.
Лионель Месси өөрийнхөө бага насандаа тоглож байсан “Ньюэллс Олд Бойз”-ын хүүхдийн багт Тиагог өгөөд байгаа юм. Эх сурвалжwww.wikimon.mn
URL: