БОАЖ-ЫН САЙД Д.ОЮУНХОРОЛ ОРХОН ГОЛЫН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАЖ, ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Архангай аймгийн Цэнхэр сум Орхон голын эхэнд УУЯ, МХЕГ-ынхантай хамтран ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, орон нутгийн иргэд, уурхайнхны санал бодлыг сонслоо. Орхон гол улаанаараа эргэж, 13 км газрыг ухаж, гол руу шууд бохир усаа асгаж байгаа нь сэтгэл эмзэглүүллээ.
Тэнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд Хуулийн дагуу бичиг баримтаа бүрдүүлэх, нөхөн сэргээлтийн барьцаа төлбөрөө улсын төсөвт байршуулах, гол руу бохир ус орохгүй нөхцөлийг бүрдүүлж, хаалт далангаа барих шаардлага тавилаа. Эдгээр шаардлагыг биелүүлтэл нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргалаа.
Архангай, Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд өнөөдрөөс газар дээр нь хяналт тавьж ажиллаж байна.
URL: