БНЭУ эрдсийн олборлолтоо хоёр дахин өсгөхөөр төлөвлөж байна
БНЭУ эрдэс баялгийн салбар дахь импортын нөлөөллийг бууруулах зорилго тавин ажиллаж байна. Үүний тулд ирэх таван жилийн хугацаанд нийт 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж эрдсийн олборлолтоо хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Энэ хүрээнд хамгийн гол хайгуулын ажлыг идэвхжүүлэх юм байна. Харин хайгуулын дүнд илэрсэн ордод гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран олборлолт явуулах зорилт тавьжээ.
Хэдий тийм боловч шинжээчдийн зүгээс Энэтхэгийн энэ төлөвлөгөөнд эргэлзэж байгаа юм.
Учир нь тус улсад газар эзэмших болон байгаль орчны асуудлаар зөвшөөрөл авахад маш их хүнд сурталтай нүүр тулдаг аж. Энэ шалтгаанаар хамгийн сүүлд “Rio Tinto” болон БНСУ-ын “Posco” групп Энэтхэг дэх төслүүдээ орхиж байгаагаа мэдээлж байжээ.
Д.Хаш-Эрдэнэ
BloombergTV.mn
URL: