Бидний итгэж ирсэн 10 худал үг

191523-29082016-1472443250-811225789-1Ам дамжсан элдэв яриаг тоох эсвэл тоохгүй өнгөрөөх хэцүү байдаг. Сэжиг, сүжиг тээж амьдрахад хэрхэн тайван байх билээ дээ. Шинжлэх ухаан, техник технологи хөгжихийн хэрээг онолын судалгаа ч шинэ түвшинд очлоо. Үүний ачаар бид эрүүл мэндийн тухай цуу ярианы үнэн, худлыг дэнсэлдэг болов. Ингээд эрдэмтдийн баталсан 10 худал яриаг “Business Insider” цахим сонинд нийтэлснээр уншигч танд хүргэе.

Худал: Газар унасан хоолыг таван секундэд авбал зүгээр 
Үнэн: Идэхийг үнэхээр их хүссэн зүйл газар унахад үнэхээр таагүй мэдрэмж төрдөг шүү дээ. Гэхдээ газар унаснаас нь хойш таван секундын дотор авбал зүгээр гэж байна уу? Энэ бол худал үг. Нян хоолонд миллисекундын дотор л халддаг. Иймэрхүү зүйлийг шинжлэх ухаанаар нотолдог “Mythbusters” нэвтрүүлгээр чийглэг хүнсэнд бүр ч их нян наалддаг болохыг тогтоожээ. Хоол газар унаад хэдэн секунд болсондоо биш, хэр цэвэр гадаргуу дээр унасан нь илүү чухал юм.

Худал: Сүү хүний биед сайн
Үнэн: Сүү хүний биед сайн гэж олон жилийн өмнөөс бид итгэж ирсэн нь маш өргөн хүрээтэй, их мөнгө хаясан сурталчилгаанд автсаны шинж. АНУ-ын Хөдөө аж, ахуйн газраас л гэхэд кальци, D амин дэм авахын тулд өдөрт гурван аяга сүү уухыг зөвлөдөг аж. Гэсэн хэдий ч сүүлийн үед хийсэн маш олон судалгаа сүү уух нь яс бэхжихтэй ямар ч холбоогүй болохыг нотолсоор байна. Эсрэгээрээ эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг анхааруулж эхэлжээ.

Худал: Өдөрт нэг алим идвэл эмч хэрэггүй
Үнэн: Алим жимс С амин дэм, ислэг ихээр агуулдаг. Энэ нь урт хугацааны эрүүл мэндэд нэмэртэй ч шаардлагатай бүх зүйл биш юм. Таны биед тодорхой өвчин тээгч вирус, нян орсон тохиолдолд алим яаж ч чадахгүй.

Худал: Ханиадтай үедээ зайрмаг идвэл дордоно 
Үнэн: Хэрэв та ханиад хүрсэн бол зайрмаг идэж тайвшраарай. Сүү, цагаан идээ салианы гаралтыг нэмэгдүүлдэг гэдэг бол худал үг. Харин хөлдүү сүүн бүтээгдэхүүн хоолойн өвчнийг намдааж, хоол идэх хүсэл буурахад хэрэгцээт калороор хангадаг ажээ.

Худал: Онгон хальс үтрээг битүүлдэг
Үнэн: Онгон хальс бол үтрээний үүдэвч хэсэгт байх маш нимгэн сарьс юм. Зарим охид онгон хальсгүй төрөх нь ч бий. Хэлбэрийн хувьд ч харилцан адилгүй. Олон жижиг нүхтэй, зөвхөн гол хэсэгт, маш нарийхан зэрэг хэлбэртэй. Түүнчлэн дасгал хөдөлгөөн хийх, тампон хэрэглэхэд сунаж, сэвтэх магадлалтай аж.

Худал: Залгисан бохь долоон жил шингэхгүй
Үнэн: Бохь хүний биед шингэдэггүй, гэхдээ бие засахад гараад явчихдаг. Хүний бие хэрэггүй гэж үзсэн, эсвэл шингээж чадахгүй зүйлсээ өтгөнөөр гадагшлуулдагтай л адил. Бохийг биед шингэхгүй өөр биеттэй хамт залгисан тохиолдолд л асуудал үүсдэг байна. Тухайлбал дөрвөн настай охин дөрвөн ширхэг зоос, бохитой хамт залгиж, ходоодны түгжрэл үүссэн байжээ.

Худал: Хүн болгон өдөрт найман аяга ус уух хэрэгтэй
Үнэн:
 Ус хүний биед их хэрэгтэй ч өдөрт найман аягыг ууна гэдэг бол ерөнхий ойлголт. Эрүүл хүн ус уух нь бөөр, зүрх судасны өвчин, натрийн түвшин болон арьсны чанартай ямар ч холбоогүйг эрдэмтэд тогтоосон. Гэхдээ ус бусад уух ундыг бодвол калори агуулаагүй. Тиймээс ундаа тэргүүтэн уудаг хүмүүсийг бодвол өдөрт бага калори авдаг гэсэн үг. Зүгээр л ам цангасан үедээ аяга тоололгүй тааруулж хэрэглээрэй.

Худал: Бор элсэн чихэр цагаанаасаа эрүүл
Үнэн:
 Элсэн чихэр бор өнгөтэй байлаа гээд илүү эрүүл, органик болохгүй. Элсэн чихрийн өнгө бурамнаас шалтгаалдаг. Бор элсэн чихэр бол бурам агуулсан цагаан элсэн чихэр л гэсэн үг аж. Бурам кали, магни агуулдаг ч эрүүл хооллолт биш. Биед орсон хойно цагаан, бор элсэн чихэр яг адилхан нөлөө үзүүлдэг.

Худал: Зурагттай хэт ойрхон суух хараанд муу
Үнэн:
 Үүний ганц муу нөлөө нь нүд, мэдрэлийг ядрааж, толгой өвтгөх юм. Энэ яриа хэт ягаан туяа их ялгаруулдаг хуучны зурагтаас үүдэлтэй аж.

Худал: Хурууны үеэ дуугаргавал үе мөч үрэвсэнэ
Үнэн:
 Хурууны үеэ олон жил дуугаргах нь үе мөч үрэвсүүлэх эрсдэлтэйг тогтоож чадаагүй. Зөвхөн дэргэдэх хүнд л түвэгтэй санагдаж мэдэх юм.

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих