ШОНХОР БАРИХААР ТӨВХНӨСӨН ОТГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЖЭЭ
Хөвсгөл аймгийн МХГ, Тагнуулын хэлтэс, иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газартай хамтран наймдугаар сарын 31-ний өдөр тус аймгийн Цэцэрлэг сумын Могойн голд шонхор барихаар төвхнөсөн отгийн үйл ажиллагаатай танилцжээ.
Хяналт, шалгалт хийх үед Пакистан, Сири, Кувейт зэрэг улсын дөрвөн иргэн, Монголын зургаан иргэний хамт Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2016 оны наймдугаар сарын 15-ны албан бичиг үзүүлж, таван идлэг шонхор барьсан байв.
Тус отгийнхон 10 аймгийн нутгаас нийт 13 шонхор барих зөвшөөрөлтэй хэдий ч Хөвсгөл нутгаас хэдэн тооны шонхор барих ёстойг холбогдох байгууллагаас тодруулахаар үйл ажиллагааг нь түр зогсоогоод байна гэж Хөвсгөл аймгийн МХГ-аас мэдээллээ.
URL: