Монголчууд бид чухамдаа хэдүүлээ вэ?

Манай Дэлхийн юм бүхэн ил тод байгаа ч
Монгол хүний тоо нь нууц байгаа юм.
Монгол хүн өнөөдөр хүртэл
Монголынхоо тухай үнэнийг мэдэхгүй байгаа юм аа.
Тэгвэл Монгол хүн манай
Дэлхий дээр хаана, хэд вэ?

1945 онд Крымд Монгол Улсыг албан ёсоор гурван хэсэг болгон хуваасан. Ногоон Симаков өнөөгийн Монголын хуваагдсан газрын зургийг анх зурж түүнийг нь Оросууд Дэлхийн олон нийтэд тулган хүлээлгэж Их Монголыг газрын зураг дээрээс арчих ажиллагааг хийж улмаар Д.Нацагдорж зохиолчийн “Миний нутаг” шүлгэнд үүрд тэмдэглэгдэн үлдсэн “Хэнтий Хангай Саяны” мөрнөөс Саяны нуруу нь алга болж, Монголын нам, төрийг 40 жил удирдсан Ю.Цэдэнбал эхлээд өвөг дээдсийнхээ өвөлжөөг, дараа нь өөрийнхөө амь насыг алдсан байдаг. Тиймдээ ч, Оросын их айдас юу вэ? – Монгол, Хятадын их айдас бас юу вэ? – Монгол. Өмнө нь тэд Монголчуудад алуулахаас айдаг байсан бол одоо хулгайлж авсан асар их нутаг, баялгаа буцааж өгөхөөс үнхэлцгээ хагартал айх болсон байна.

Монголчуудын талаар тоо баримтаар дурьдаж үлдээсэн тэмдэглэлүүдийг сөхөн харвал:
*1989 онд Нямбуу Доктор 6 сая Монгол гадаад ертөнцөд байдаг гэж анх зарлажээ.
*2008 онд Нэргүй Доктор ОХУ-ын нутаг дэвсгэр дээр 60 сая Монгол хүн байна гэж мэдэгдсэн.
*2007 онд АНУ-ын Засаг Захиргаанаас хүн төрөлхтний соёлын өвд оруулсан 10 мянга орчим Монголын түүх соёлын өв байна гэж зарлан нүдлэн хамгаалалтанд авч ном болгосон.
*Арабын ертөнцөд 40 сая, Афганистанд 3.5 сая Монголчууд байгаа тухай зарим хэвлэл мэдээлэлд дурьдсан байдаг.
*АНУ-ын 15 сая нөлөө бүхий хүмүүс өөрсдийгөө Чингисийн генийн хүн гэж тодорхойлуулсан байдаг.
*Солонгосын Мун доктор Дэлхийн хүн амын гуравны нэг нь хөх толботой Монгол хүн байна гэж тодорхойлжээ.

-Белградад амьдарч байсан нэрт эрдэмтэн доктор Эрэнжин Даваа “Монгольская Русь” гэж ном бичснийг 1945 онд түүний гэрт нь дайран орж хөнөөгөөд уг номын эх бичмэлийг нь хулгайлан авч явсан бөгөөд 2001 онд Сант-Петербургийн “Наука” хэвлэлийн газар цөөхөн хувиар хэвлэсэн ч одоо энэ ном нь хаалттай номын жагсаалтанд орсон байна.
-2008 оны 12 сарын 18-ны өдөр.
Ерөнхийлөгч болон 100 сэтгүүлчдийн уулзалт болж
Доктор П.Нэргүй, Д.Нинж нарын НҮБ-д илгээсэн Илгээлттэй Сонинг англи, монгол хэл дээр “Хөх Толбо” сонин нийтэлснийг Эрхлэгч Б.Эрдэнэбаатар гардуулав.

2011 онд Эх орон тусгаар тогтнолоо эргүүлэн олсны 100 жилийн ойг Зарлиг гарган тэмдэглэх ажиллагааг тал талаасаа дэмжин өнгөн талаасаа биш, дотор талаасаа чармайн тэмдэглэхээр бэлтгэж байна.

12 сарын 29-нийг Эрх Чөлөөний Өдөр болгож, Шинэ жил тэмдэглэхдээ биш, харин энэ өдөрт гол анхаарлаа чиглүүлэхээр тогтов.

Сэтгүүлч Б.Эрдэнэбаатар


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих