Гуравдугаар эмнэлгийн өмнөх талбайг автомашины зогсоол болгож тохижуулна
Олон жилийн турш цас борооны улмаас эвдэрсэн, хонхорхой газарт нь ус ихээр тогтдог замыг Замын сангийн хөрөнгөөс зохицуулалт хийж ус зайлуулах шугамтай, явган хүний зам, авто замын зогсоол болгон шинэчилж засвар тохижилтын ажлыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” гүйцэтгэхээр болжээ.
Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүргийн дагуу Нийслэлийн зураг төслийн хүрээлэн 10 хоногийн дотор эскиз болон ажлын зургийг гүйцэтгэж өнөөдөр ажлыг нь эхлүүлэхээр боллоо гэж Улаанбаатар хтын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
URL: