Самар түүхээр яваад амиа алджээ

2507

Өнгөрсөн өдөр Архангай аймгийн Булган суманд самар түүж явсан иргэн модноос унаж амиа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тус сумын Зуунмод багын Хардаг хад хэмээх газарт Баянхонгор аймаг…суманд суух 45 настай эрэгтэй Б нь самар түүж байгаад модноос унаж нас баржээ. Хэргийг Булган аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Хуш модны самар түүх явцдаа өндөр модноос унаж бэртэх, амиа алдах  хэрэг гарсаар байгаа аж. Өнгөрсөн саруудад зургаан иргэн самар түүж яваад модноос унаж амиа алджээ. Иймд цагдаагийн байгууллагаас самар түүхээр явж, амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байгаа юм.

Г.Тэгшсүрэн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих