Facebook-ийн хиймэл дагуул дэлбэрлээ

31Маргааш хөөргөхөөр төлөвлөж байсан SpaceX-ийн пуужин өнгөрсөн шөнө дэлбэрлээ. Дэлбэрэлтийн улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй бөгөөд шалтгаан нь тодорхойгүй хэвээр байна.

Элон Маскын жиргэснээр шатахуун дүүргэх явцад гэнэт гал авалцаж, пуужин дэлбэрчээ. Энэхүү пуужинд Facebook компанийн ашиглах харилцаа холбооны хиймэл дагуулыг суурилуулсан байсан бөгөөд Африк, Ойрхи Дорнод, Европын орнуудад интернет сүлжээ түгээх зориулалттай байсан аж.

Facebook Францын хиймэл дагуул үйлдвэрлэгч Eutelsat компанитай хамтын ажиллагааны хүрээнд, Израйлийн Spacecom компанийн эзэмшдэг Amos 6 хиймэл дагуулыг хөөргөх ажил амжилтгүй болсонд компанийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг тун сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.

Тэрээр “SpaceX-ийн алдаанаас болж бидний хиймэл дагуул сүйдлээ. Бидний хиймэл дагуул гурван тивийн ард түмэнд интернет түгээх байсан юм. Гэхдээ Aquilla зэрэг бусад технологийг бид өөрсдөө хөгжүүлсэн учраас зорилгоо биелүүлэхийн төлөө ажилласаар байх болно” гэсэн байна.

Эх сурвалж: Verge


URL:

Сэтгэгдэл бичих