С.Жавхлан “Монгол дээл” загвартай сурагчийн дүрэмт хувцас бэлэглэжээ

14195389_1152087241517813_3026646777068654270_oУИХ-ын гишүүн С.Жавхлан анхныхаа цалин 1.542.122 төгрөгөөрөө БЗ дүүргийн 85-р сургуулийн нэг ангид “Монгол дээл” загвартай сурагчийн дүрэмт хувцас бэлэг болгон барижээ. Анхны гэдгийн учир урьд нь ерөөсөө ямар нэгэн албаны ажил хашиж цалин авч ажиллаж байгаагүйн билээ.

ДМ-ийн боловсролын салбарыг өөрчлөх төлөвлөгөөнд цэцэрлэгээс эхэлж Монгол дээлийг өмсгөж хэвшүүлээд үргэлжлүүлээд ЕБС-ийн бага, дунд, ахлах ангид зөвхөн Үндэсний дээл дүрэмт хувцас болгохоор тусгагдсан байдаг.

УИХ-ын гишүүн маань аль хэдийн хэрэгжүүлээд эхэлжээ. Мундаг! Монгол гэдгээ ухамсарлан ойлгох, Эх орноо хайрлах, хамгаалах ингэж төлөвшиж бүрдэнэ.

 

https://www.facebook.com/dmnegdel/photos/a.1402932456652727.1073741829.1402550363357603/1770422916570344/?type=3&theater


URL:

Сэтгэгдэл бичих