26 настай бүсгүй хэдхэн хоногт хөгширч, эмгэн болсны учрыг тайлж чадсангүй
26 настай Вьетнам бүсгүй Нгуен Ти Фонг хэдхэн хоногийн дотор хөгширч, эмгэн шиг харагдах болжээ. Тэрээр далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхэд харшил өгдгөөс өөр элдэв зовиургүй нэгэн гэнэ. 2008 онд харшлаа дарахаар эмийн сангаас үйлчилгээг нь сайн мэдэхгүй хямдавтар эм авч хэрэглэснээс хойш гэнэт хөгшрөх болсон байна.
“Тэр эмийг нэг сар хэрэглэсний дараа харшил буурсан ч арьс маань унжиж эхэлсэн. Тэгэхээр нь ардын эмнэлгээр явж үзсэн. Гэлээ ч арьс урьдын адил унжиж, үрчийсээр байсан. Би огт төрөөгүй хэрнээ хөх, арьс яг л хэд төрчихсөн эмэгтэй хүнийх шиг унжчихсан. Харин үс, шүд маань хэвээрээ үлдсэн” гэж бүсгүй нэгэн хэвлэлд ярьжээ.
Гэвч Хо Ши Миний эмнэлгийн эмч нарын таамаглаж буйгаар бүсгүй одоогоор эрүүл мэндийн шинжлэх ухааны таньж мэдээгүй өвчнөөр өвчилсөн байж болох гэнэ. Тэрнээс харшлын эм ийм нөлөө үзүүлнэ гэдэгт итгэхгүй байгаа ажээ.
URL: