ХОЙД СОЛОНГОСТ ҮЕР, ХӨРСНИЙ НУРАЛТ БОЛСНООС 80 ХҮН НУРАНГИД ДАРАГДЖЭЭ

9fde2ffe-e915-4118-bc56-8cdf9cead676Хойд Солонгост үер болж, хөрсний нуралт үүссэнээс ноцтой хохиролд хүргэсэн байна. Энэ тухай Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллээр дамжуулсныг ТАСС иш татан мэдээллээ.

“Янгандо болон Хамген-Пукто мужид аадар бороо, хөрсний нуралт асар их хохирол учруулсан байна. Тухайлбал, Хэсан хотод таван давхар орон сууцны барилга хөрсний нуралтаас болж задран унаснаар 80 хүртэл хүн нурангин дор орсон тухай Хойд Солонгосын Чөлөөт радио станц мэдээлсэн байна.”

Чондин хотын олон районд орон сууцны болон засаг захиргааны барилга усанд автсаны дотор амиа алдсан хүн цөөнгүй гэнэ. Онсон ба Мусан хотод хүмүүс амьдрах боломжгүй болжээ.

М.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих