Шоу цэнгүүн цаашилсан Хонхны дуутай өдөр

150825557c765414c9ba919-р сарын 01- ний энэ өдөр бол 3 сая дах иргэнээ угтсан Монголчуудын хувьд үр хүүхдийнхээ өнөр болсоныг, насанд хүрч өсөж дэвжсэнийг мэдрэх бахархлын өдөр юм. Эх орны нийслэлээс алс хил хязгаар нутаг хүртэлх суурин бүрт энэ өдөр хичээлийн жилийн нээлт болж байна.

2016 оны энэ өдөр сургуулийн өмнөх боловсролд 201,834 багачууд хамрагдаж үүнээс 89.5 хувь нь цэцэрлэгийн өдрийн, 24 цагийн үйл ажиллагаатай болон энгийн сургалтад хамрагдсан тоо мэдээ байна. Эдгээр багачууд бүгд “дэвшин” ардын сургуулийн алтан босгыг энэ өдөр алхаж байгаа.

Улсын хэмжээнд 20 мянга орчим оюутан хөдөө орон нутгаас нийслэлд ирж суралцаж байна. Эдгээрийн 70 хувь нь ямар нэг хэмжээгээр оюутны байранд хамрагдсан буюу сурах нөхцлөө эхний түвшинд хангасан гэж салбарынхан мэдээллээ.

Нэг оюутанд оногдох оюутны байр, номын сангийн тоогоор дээгүүр бичигдэхгүй хэрнээ шоу цэнгээн хийдэг баар нөхцлөөр Азидаа их доогуур ордоггүй улс манайх.

“Эрдмийг сураад ирээрэй “ гэсэн аав ээжийн сургаал их хотын нөлөө, анд нөхдийн хөгжөөнд татагдан бүдгэрдэг тал ч бий. Өдөр дундаас үүр цайтал үүд хаалга нээлттэй даллах баар цэнгээний газрууд нь цаг завсарлагагүй ажилладаг. Энэ байдалд хяналт тавьж хязгаарлах шийдвэрийг Хотын дарга гаргахаар болжээ. Ид ажил эрдэм номын улирлын эхэнд гаргасан энэ шийдвэрт олон нийт ам сайтай байна.

Шөнийн баар, цэнгээний газрууд хичээлийн жилийн нээлтээр ширээгээ нэмээд алгаа үрээд, оюутнуудыг даллаад эхэлдэг нь нууц биш. Үүнд төр оролцож зохицуулалт хийхгүй бол “нялх” оюутнууд наргиа цэнгээнд илүү автаж сурах чигээ орхих нь байдаг. Энэ талаасаа цагаа олсон зохицуулалт хийж баар уушийн газруудыг шөнийн 00:00 цагт хааж байх шийдвэр нь оюутан залуусаа бодсон, басх амгаалсан шийдвэр гэж болно. Сургууль бүр нэг номын сантай л байх. Харин хичээл номын байрыг нь бүсэлсэн баар, караоке арав хориор тоологдоно. Үүнд хотын удирдлага анхаарч сургуулийн орчинд шөнөжин түжигнэх баар цэнгээний газруудын үйл ажиллагааг хязгаарлаасай гэсэн иргэдийн санал байдаг. Нийгэм сүүдэртэх нь амархан. Тэр дундаа оюутан залуус хөнгөн дарвиснаа цаашаа донтох нь элбэг тул ийн санаа тавьдаг.

Энэ талаасаа залуусын ууж согтуурч, оюун тархиа хордуулдаг орчныг хязгаарлаж өгсөн Хотын даргын шийдвэр нь оюутан залуустаа хандсан аавын, ахын мэт сэтгэл тавьсан алхам болох. Нөгөө талаар шоу цэнгүүн цаашилж эрдэм номын улирал ирсэнийгаль аль талдаа сануулсан хэрэг.

Эрх чөлөөт Монголын нар шиг үрс цэцгээ тэврээд сургуульдаа зорилоо. Сайхан хөвгүүд цэцэг шиг охидтойгоо хослоод оюутны дурсамжаа бичиж эхэллээ. Энэ өдөр эцэг эх бүр бахархал дүүрэн байдаг. Номын эрдмийн улирлын хонхыг цохисон энэ өдрийг Монголын ирээдүй архигүй орчинд, амар тайван аз жаргалтай өсөхийн чухагийг сануулсан өдөр ч гэж хэлж болно.

Б. ИХЭР


URL:

Сэтгэгдэл бичих