Америк эмэгтэй Хятадад тагнуул хийсэн хэргээр баригдав

fbb96242fa4d931b5604b00f521c3ad1Хятад гаралтай боловч АНУ-ын паспорттой Сэнди Пан Гилис өнгөрсөн оны гуравдугаар сард БНХАУ-д зорчихдоо тагнуул хийсэн гэж Бээжингийн тал буруутгаж, баривчилжээ. Энэ тухай түүний нөхөр Жеф Гилис анхлан хэлсэн бөгөөд эхнэр нь түүн рүү залгаж, “Намайг барьж хорих гээд байна, ирж суллаж аваач” хэмээн уйлсан байна.

Сэнди Пан Гилис өнгөрсөн хугацаанд Макаод хэд хэдэн удаа зорчихдоо, АНУ-руу худалдаааны компаниар дамжуулан бизнес хийж байсан гэнэ. Гэвч Хятадын хуулийнхан түүнийг өөр зорилгоор БНХАУ-д тогтмол ирдэг байсан гэж буруутгажээ.

Тун удахгүй “Их-20” уулзалт Ханжоуд болно. Энэ үеэр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Хятадад айлчлах бөгөөд хоёр улсын хооронд шийдэгдээгүй, ээдрээтэй асуудлуудад шийдэл олохоор хичээж магадгүй гэж шинжээчид үзжээ. Магадгүй “Тагнуул” нэрээр Хятадын цагдаа нарын барьж хорьсон иргэдийн асуудал энэхүү уулзалтаар нэлээд хүчтэй яригдаж магадгүй аж.

Т.Бат


URL:

Нэр: мнгол Огноо: 3 September 2016

ХЯТАД Ч 2 ТАЛДАА ЛБАЙГАА ДАА

Сэтгэгдэл бичих