Баярын сиймхийгээр бидний татварыг нэмэх үү

17Өнөөдөр есдүгээр сарын 1-ний өдөр. Энхрий бяцхан үрс маань хичээлийн шинэ жилийн нээлтэндээ очиж буй баярт өдөр. Харамсалтай нь цагаан сар, наадам зэрэг баярын өдрүүдэд олны анхаарал суларсныг далимдуулан хулгайн хууль баталдаг жишгийг өнөөдөр давтаж магадгүй нь.

Өчигдөр твиттерт нэр бүхий хүмүүс энэ талаар сануулж, өнөөдөр хуралдах МАН-ынхан намын бүлгийн хурлаараа асуудлыг хүчээр явуулах гэж буй тухай жиргэжээ.

Хэдийгээр УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, “Эдийн засгийн хямралтай үед татвар нэмэх нь цагаа олоогүй шийдвэр байх болно” хэмээн дүгнэсэн ч эрх баригч МАН-ынхан зүтгүүлэхээр шийдсэн бололтой.

Ер нь нийтийн анхаарал баяр ёслол рүү төвлөрсөн үед ард иргэдийн эрх ашгийг хөндсөн, өөрсдийн эрх ашигт нийцсэн хуулиудыг бөөндөж баталдаг жишиг сүүлийн жилүүдэд явсаар ирсэн. Баярын өдөр бөөн хууль батлагдсаны дараа ард иргэд гэнэт шуугилддаг ч ёстой ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр зүйл болдог билээ. Тиймдээ ч энэхүү баярын өдөр дахин ийм байдал давтагдахгүйн тулд ард иргэд бид өнөөдөр УИХ-ын үйл ажиллагааг нүдээ цавчилгүй манах ёстой болж байна!

Өнөөдөр УИХ-ын чуулганыг 15.00 цагаас хуралдуулахаар тов гарсан байгаа. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад төсвийн тодотгол болон татвар нэмэгдүүлэх асуудал бичигдээгүй. Гэхдээ УИХ-ын гишүүдийн саналаар хэлэлцэх асуудлын жагсаалтад татвар нэмэгдүүлэх асуудлуудыг “гэнэт”-ийн шийдвэрээр оруулж ирж болох талтай.

МАН маргааш бүлгийн хурлаараа татвар нэмэх шийдвэрээ хүчлэх гэж бн.БХ буцаасан,олон нийт дэмжээгүй ч хичээл сургууль гээд ! сарнисан үед…

Маргааш МАН татвар нэмж нүдрүүгээ хуруугаа хийхийг харъя. Сайхан амарцгаагаарай!

Нийтээрээ хичээлийн шинэ жил гэж баясаж байхад далдуур
МАН маргааш бүлгийн хурлаараа татвар нэмэх шийдвэрээ хүчлэх гэж бн.БХ буцаасан ч гэсн

Иргэдийн орлого буурч бизнесийнхэн хүнд үед татвар нэмбэл э/з-ын агшилтыг хурдасгана Татвар нэмэх асуудлыг дэмжихгүй

 


URL:

Сэтгэгдэл бичих