ХХЕГ, ИНЕГ, Гаалийн Ерөнхий газрын дарга нарыг өөрчиллөө
Засгийн газрын хуралдаанаар дараах томилгоог хийлээ.
Өөрийнх нь хүсэлтийн дагуу Ш.Лхачинжавыг Хил хамгаалах ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, хошууч генерал Ц.Сэргэлэнг ХХЕГ-ын даргаар томилов.
Мөн Гаалийн Ерөнхий газрын дэд даргаар Б.Батхишигийг томиллоо.
Г.Нямдавааг ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, Л.Бямбасүрэнг ИНЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилов.
Мөн өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан Х.Ганцогтыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөв.
URL: