100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай 8,217 иргэн, 1,885 хуулийн этгээд байна

1201608311472605166100 саяас дээш хадгаламжтай данс эзэмшигчдийн хадгаламжийн хүүнд 10 хувийн татвар ногдуулахаар 2016 оны төсвийн тодотголд тусгасан.

Манай улсад 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай 8,217 иргэн, 1,885 хуулийн этгээд байдаг ажээ.

100 саяас дээш хадгаламжтай иргэн нийт данс эзэмшигчийн 0.15 хувийг эзэлж байгаа юм. 100 саяас дээш хадгаламжтай данс эзэмшигчдэд татвар ногдуулснаар жилдээ 20 тэрбумыг төсөвт төвлөрүүлэх юм.

Данс эзэмшигчдийн олонхийг 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай иргэн болон хуулийн этгээд бүрдүүлж байгаа юм. Тодруулбал, 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай таван сая 270 гаруй мянган иргэн, 130 гаруй мянган хуулийн этгээд бүртгэлтэй байна.


URL:

Сэтгэгдэл бичих