Худалдааны гэрээгээ шинэчиллээ
АНУ-д айлчлал хийж буй Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мён Бак Цагаан ордны тэргүүн Барак Обаматай хоёр талын чөлөөт худалдааны шинэчилсэн гэрээнд гарын зурлаа.
16 жилийн гэрээ байгуулсан хоёр талын гэрээг Конгресс дэмжсэн байна. АНУ бол БНСУ-ын худалдааны хамгийн том түнш аж.
Харин Сөүл бол Вашингтоны Ази дахь худалдааны гурав дахь том түнш юм. Хоёр улсын өнгөрсөн оны худалдааны эргэлт 80 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь АНУ-ын бүс нутгийн улсуудтай хийсэн худалдааны долоодугаарт бичигдэх үзүүлэлт болсон байна.
Д.Түвшинтөр
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: