Дуучин Т.Баясгалан “луу унжив”

Дуучин Т.Баясгалан олны танил болоод удаагүй байхдаа “Соёлын тэргүүний ажилтан”-аар шагнуулж байсан. Харин УИХ-ын гишүүн Д.Батбаярын гэргий болсныхоо дараа “Гавъяат жүжигчин”‘ цол тэмдгээр энгэрээ мялаасан. Одоо бүр кино урлагт хүч үзэж, олны дунд “сайн спонсор”, “тааруухан жүжигчин” гэсэн үнэлгээ аваад байгаа.

Олон хүн сайнтай муутай гэдэг. Атаархсан нэг нь түүнийг “Хөрөнгөө зарж ядаж байна. Хийх юм аа бас олж ядаж байна” гэж шүүмжлэх болж. Аархсан нэг нь түүнийг “Эх орон” телевизийнхээ ажилчдын цалин, амралтын мөнгийг хугацаанд нь өгч чадахгүй байж” хэмээн бухимдаж байна.

Сураг сонсвол шинэхэн гавъяат маань “луу унжиж” сурч байгаа бололтой. Тус телевизийн ТУЗ-ийн дарга, дуучин  Т.Баясгалан ажилтнуудынхаа нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, амралтын мөнгийг нь олгоогүй хэдэн cap болсон гэнэ. Хэрэв энэ үнэн бол дуучин бүсгүй маань бага мөнгөөр ихийг бүтээх гэсэн зальжин аргад суралцаж яваа аж.

Э.Баярцэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих