Б.Батрэгзэдмаа: Энэ цагийн хэдэн аваргын “Ноён нуруу” ба барлагийн нуруу

14089225_1845156799054406_1509458623558469265_n_700x700Монголын чөлөөт бөхийн холбооноос Г.Мандахнарангийн дасгалжуулагч нарт хариуцлага тооцож, олимпийн дэвжээн дээр хувцсаа тайлж Монгол Улсыг муухай харагдуулсан хэмээн тэдний өмнөөс уучлал гуйсан юм. Хэвлэлийн хуралд Сумогийн их аварга Д.Дагвадорж, мөн Д.Сумъяабазар, дархан аварга А.Сүхбат нар хүрэлцэн ирж толгой гудайлган уучлал эрсэн нь олон нийтийг ихээхэн бухимдуулав. Тэдний энэ үйлдлийг сошиал ертөнцийн шүүмжилж, эсэргүүцсэн байр сууриа илэрхийлсээр байна. Тэгвэл МЧБХ болох аваргуудын үйлдлийн талаар зохиолч, найруулагч Б.Батрэгзэдмаа өөрийн байр сууриа илэрхийлжээ.

“НОЁН НУРУУ” ба барлагийн нуруу
Монгол хүмүүн тэргүүн гудайлгаж, нуруу бөхийлгөдөг улс биш. Нүдэнд тун таагүй харагдаж байна. Давгаа аваргын ард буй ахмад хүмүүн хөөрхий минь, насандаа хийгээгүйгээ хийх гэж зүдээд, арын эгнээний зангиатай залуу л Монгол эрийн зан гаргаж гэмшсэн хүний дүр үзүүлсхийж хэ хэ. Гэм нүгэл үйлдсэн Монгол хүмүүн өвдөг сөгдөж ирээд нүүрээ тэнгэрт үзүүлэн байж, хоёр гараа дээдэд сунгаж, газарт мөргөж өршөөл эрнэ л дээ. Тэр нь хаан ба тэнгэрт. Өөр юманд бол үгүй л дээ. Энэ цагийн хэдэн аврагын бөхтөр “ноён” нуруу, гудгар хүзүү толгойг Далхбандад тушаая даа. Эр тэнгэр хийморийн мэдэг! Хэнийгээ өмгөөлөхөө, хэнийг хэрхэхээ мэдэх биз ээ. Цаадад нь давж чадахгүй мохоо болсон ард улс бид, дээдэд гомдол мэдүүлэхээс өөр одоо яалтай. Уул нь Монголчууд бидний уг язгуур нь “Тэнгэрийн харьяат иргэн” улс юм сан. МОНГОЛ ЭР ХҮМҮҮН НОЁН НУРУУН ДЭЭРЭЭ ХААН ТЭРГҮҮН ӨРГӨЖ ЯВАХ УЧИРТАЙ ЮМ ДАА.
Ийм лойдор явах гэж. Бид их юм үзэх улс юм даа. Базарваань!

зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаа


URL:

Нэр: Anonymous Огноо: 1 September 2016

япон сургууль л ш дээ ккккккккккккккк

Сэтгэгдэл бичих