Ч.Анугийн сайхан амьдрах нууц жор
“Эмэгтэй хүн энэ насандаа эр нөхрөө хүний дээд хэмээн дээдлэн хүндэлж амьдарвал дараа төрөлдөө дагинасын оронд төрдөг гэдэг. Хүндэлж хайрлаж явах болноо. Дараа төрлийн төлөө бус энэ амьдралаа илүү утга учир баяр жаргалтай байлгахын төлөө …” гэж дуучин Ч.Ану бичжээ. Түүнд дагинасын орныг хойт төрөлд нь бэлэглэх нөхөр нь энэ амьдралыг нь гайхалтай гоёж байгааг дуучин бүсгүй үргэлж илэрхийлдэг. Сайн муу хэл аманд бишгүй өртөж байсан “Гала”, хүүхдийн дууны эротик од маань уран бүтээлээсээ хөндийрсөн. Эцэст нь гэр бүл, эр нөхөр, үр хүүхэд амьдралын утга учир сайхан амьдрах жор байх нь. Түүний нөхрийн тухайд БНХАУ-д боловсрол эзэмшсэн аав нь цэргийн хүн гэдэг. Ч.Анугийн аав насаараа цагдаагийн байгууллагад ажилласан. Цагдаа аавын охин мөн аавтайгаа ижил хүчний байгууллагад алба хашсан хадам аавтай болох тавилантай байжээ. Насаар дүүмэд нөхөртэй гэж бишгүй хэлүүлж байсан ч хосууд хоёр охины ээж аав бололцон тэгш амьдарч явна.
Э.Эгдэрмаа
zuvsongolt.mn
URL: