Даян аварга А.Сүхбат: Өөр эхнэр авснаа өөрөө ч мэдээгүй юм байна

Даян аварга А.Сүхбат хүүхний “эрлэг” болоод удаж байна. Зодог тайлснаас хойш авгай хүүхний явдалд хэтэрхий олон холбогдож буй түүнийг зарим шооч нэгэн нь “Алтны магнат” Ц.Мянганбаярын шавь гэж хүртэл нэрлэх болжээ. Тэрээр анхны эхнэр Б.Баясгалангаас салаад МУГЖ Т. Ариунаагийн тогооч байсан Содоо гэх бүсгүйтэй амьдрах болсон гэдэг.

Аваргын нүдэнд торсон Содоо бүсгүй Баянхонгор аймгийн Аюуш хэмээх хүчит арслангийн ач охин гэх юм билээ. Гэтэл саяхнаас дахиад л салсан гэнэ. Ингэхдээ бүр Хүмүүнлэгийн ухааны их сургуульд сэтгүүлч мэргэжилээр суралцдаг Н.Гарамханд гэдэг бүсгүйтэй дотноссон.

Тэр бүсгүй үрийг нь гаргах гэж буй гэнэ. Түүнийг тойрсон мэдээлэд үнэн эсэхийг өөрөөс тодруулахад “Би өөр эхнэр авснаа өөрөө ч мэдээгүй юм байна. Ах нь хөдөө явж байна. Завгүй байна” хэмээн утсаа салгалаа.

Д.Гэрэл
Эх сурвалж: “Зууны мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих