Тавантолгойн нүүрсийг хятадуудад хямд зарж буй компаниудад тооцох хариуцлага гэж байна уу…
Тавантолгойг эзэгнэсэн “Ажнай” А.Бат-Эрдэнийн компаний хүнд даацын машинууд говийн хөрсийг эргэн сэргээгдэхгүй болтол нь талхалж байна.
Дапхийд баялагаараа хоёрт ордог Оюутолгойн орд, Эрдэнэтийн дараа орох нөөцтэй Таван толгойн уурхай гээд монголын ихэнх баялгийг тээж буй Өмнөговь аймаг өнөөдөр дэлхийн уул уурхайн салбарынхны анхаарлын төвд байна. Түүнийг эзэмшин ашиглах хүсэлтэй компаниуд шил шилээ даран дугаарладаг. Энэ нөхцөлд унаган байгаль, экологийн аюулгүй байдлын төлөө монголчууд бид л хараагаа сунгаж, санаа тавих ёстой. Гэтэл биднийг харсаар байтал байгаль экологид минь аюул хохирол алд алдаар ойртон заналхийлж байна.
Дэлхийд ганцхан байдаг өмнийн говийн эмзэг хөрс ховхрон сүйрч байна. Тэмээн тавагт хөндөгдмөгц л үндсээрээ булт үсрэм цөөхөн хэдэн ургамал нь уурхайн тээвэрлэлт хийдэг 80-100 тоннын даацтай хүнд машины дугуйнд язлагдан яайрч дуусч байна. Говьд ургадаг заг, хайлаас, тоорой зэрэг ургамал устан үгүй болж, хойч үе маань говьд элс шорооноос өөр юу ч байдаггүй, ус ч үгүй, ургамал ч огт ургадаггүй гэсэн төсөөллийг л ой тойндоо авахаар болж.
Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Таван толгойн орд нь хэдхэн см-ийн цаахнаас эхлээд 75 метр хүртэлх зузаантай гурван давхрага бүхий нүүрсний нөөцтэй. 1966 оноос ашиглаж эхэлсэн ч одоогийн эзэмшиж буй лицензийн талбайн гадна талд малтлага хийдэг байжээ. 1992 онд орон нутгийн өмч давамгайлсан ХК болж, 51% нь төрийн өмчийн, 49% нь хувь нийлүүлэгчдийн өмчийн хэлбэрт оршдог болсон аж. Шинжээчдийн тогтоосноор 6,5 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгөөс 2 тэрбум тонн нь коксжих өндөр чанарын нүүрстэй Тавантолгойн орд урд, хойд хөршийн арааны шүлсийг асгаруулсан газрын нэг. Одоогоор тус орд газрыг эзэмшигч компаниуд нь БНХАУ руу маш хямд үнээр нүүрсээ экспортолж буй нь олон Монгол хүний сэтгэлийг гонсойлгож байгаа гэвэл огтхон ч буруудахгүй биз ээ. Эдгээр компаниуд олборлосон нүүрсээ Цогтцэцийгээс Хятадын хил рүү Ажнай Д.Бат-Эрдэнийн “Таван толгой транс” компанитай гэрээ байгуулан тээвэрлэлтээ хийлгэдэг аж. 24 цагийн турш олборлолт хийх компаниудтай уралдан өмнийн говийн хар алтыг урд хөрш рүү экспортлохоорТаван толгой трансын хүнд даацын тэрэгнүүд говийн хөрсийг хуу татан давхилддаг.
Д.Бат-Эрдэнэ 2005 онд Японы томоохон корпорациас арваад сая долларын өртөг бүхий тоног төхөөрөмжийн зээл авч, энэхүү компаниа байгуулсан гэдэг. Түүнээс хойш жил гаруйхан хугацаанд 300 мянган тонн нүүрс экспортолсноо гайхуулан ярьсан нь бий. Таван толгойн нүүрсийг нэг тонныг нь Хятадад ойролцоогоор 25-30 доллараар зардаг түүний бизнес улсад төлөх ёстой маш их хэмжээний татвараа үнэнчээр төлдөг нь юу л бол. Олон сая төгрөгийн татвар төлөхөөс зайлхийсэн хэрэгт шалгагдаж байсан нь аажмаар дарагдаж, нам жим болсныг олон түмэн мэдэж л байгаа. Жилдээ хэчнээн төгрөгний татвар төсөвт оруулдаг нь мэдэгдээгүй ч тэрбумаар тоологдох ашиг олдог замаа хатуу хучилттай болгочих сэтгэл дутаж, говийн эмзэг экосистемийг сүйрүүлж байгааг нь бэлхнээ харж болно. Асар их ашиг олж байгаа газрынхаа тээвэрлэлтийн замын тодорхой хувийг ч болтугай өнгөрсөн бүтэн 5 жилийн хугацаанд хатуу хучилттай болгочих боломж бүрэн байсан. Тэнд нэгэн адил ажиллаж буй Энержи ресурс компани өнгөрсөн оноос олборлолт явуулж эхэлсэн ч энэ намар буюу жил гаруй хугацааны дараа хатуу хучилттай зам тавьж эхлээд байгааг энд сануулахад илүүдэхгүй болов уу. Таван толгой транс компани өмнө нь дан хятад жолооч нар тээвэрлэлт хийдэг байсныг болиулж, нутгийн иргэд болон Монгол ажилчдаа хүнд машин механизм барьж сурган ажилтай болгосон нь сайшаалтай хэдий ч байгаль дэлхийдээ хүйтэн сэтгэлээр хандаж буйг нь зүгээр өнгөрөөмгүй.
80 тоннын чингэлэг шиг том ачаа бүхий хүнд даацын тэрэгнүүд Таван толгойннүүрс олборлож буй газраас урд хилийн зүг харсан чигтээ давхиж, салаалсан олон зам дунд тохой хэртэй тогтсон тоос нь тэнгэр баганадан босдог дүр зураг тэнд бий.
Хамгийн харамсалтай нь тэдгээр машинууд хором мөч бүртэй уралдан 24 цагийн турш тасралтгүй сүлжилдэж байдаг. Ингэж л эх орны маань баялгийг өдөр шөнөгүй харь орны босго давуулан зөөж байна. Тэнд Эрдэнэтийн цагаан тоосноос илүү аюул нүүрлээд байгааг нутгийн иргэд халаглан ярьдаг.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдээс тоосжилтоос үүдэлтэй амьсгалын зам, уушигны өвчинд нэрвэгдээгүй хүн хайгаад ольё гэвэл өдрийн од шиг цөөхөн. Тиймээс ч тус сумын иргэдийн нас баралтын гол шалтгаан нь хүнд даацын машины босгосон тоос, нүүрсний хогноос үүдэлтэй амьсгалын замын өвчин болж байна. Сумын иргэд нэг ёсондоо тэнгэрт тултал боссон улаан шороогоор амьсгалж, тоосонд хахаж цацан багтарч явна. Хүн гэлтгүй мал адгуус нь хүртэл тэрхүү тоосны хор уршгаар үхэж үрэгдэх болжээ. Арга ч үгүй биз, ногоон ургамлыг үнсэн саарал өнгөтэй болтол нь будсан их тоос, шорооны хольц мапыг хүртэл үхэлд хүргэх нь ойлгомжтой. Харин ийм хүнд хэцүү, хортой нөхцөлд нутгийн иргэд яаж тэсч амьдардгийг бүү мэд. Нутгийн араатан амьтад нь хүртэл дайжиж дүрвэн алга болсон байтап.
Цогтцэций сумаас Гашуунсухайтын боомт хүртэлх 250 гаруй км замд 80-100 тонны даацтай 2400 гаруй машин өдөр шөнөгүй нүүрс тээвэрлэдэг гэхээр машины дугуйн мөрөөр боссон тоос эргэж газарт буух боломж, хугацаа байхгүй шороон хөшиг татсан орчин байх нь ойлгомжтой. Тиймээс ч харагдах орчин хязгаардлагдмал, дээрээс нь зам гэж там болсон учраас энд том жижиг аваар осол гарахгүй өдөр гэж байдаггүй аж. “Замаасаа жаахан хазайх л юм бол суларсан зөөлөн хөрсөнд дугуй шигдээд явдаггүй, их л анхаарал болгоомжтой явахгүй бол осолтой шүү” гэж тээвэрлэлт хийдэг жолооч нар нь ярьж байна. Түүнчлэн Гашуунсухайтын боомтод урд хөрш рүү гарахаар нүүрс ачсан машинууд нэг өдөрт 10-15 км-ийн урт цуваа үүсгэдэг гээд бодохоор сэтгэл эмзэглэж харуусал төрөхгүй байхын аргагүй. Тэр хэмжээгээр өмнийн говийн ямар их баялаг харийнхны идэш болж байгааг тоочивч баршгүй.
Тавантолгойн орд газар оршдог Цогтцэций суманд одоогоор Эрдэнэс MGL, Тавантолгой ХК, Энержи ресурс, Дайцүкү зэрэг гарын 10 хуруунд багтахаар компаниуд нүүрсний олборлолт хийж, урд хөрш рүү экспортолж буй. Эдгээр компаниуд цаг нартай урапдан 24 цагийн турш олборлолт хийн шаргуу ажиллаж байна. Тиймээс ч энэ жилээс нүүрсний экспортын хувь хэмжээ өмнөх жилээс хэд дахин өсөн нэмэгджээ.
Экспортолсон нүүрсний ихэнх хувийг Таван толгой транс, Дайцүкү компаниудын олборлосон нүүрс эзэлж байна. Өмнийн говийн хар алтыг ийнхүү ухаж, Хятадуудын инээд хүрэм хямд үнээр түншүүддээ найр тавин өгч буй энэ голлох компаниудад төр ямар бодлого баримтлах гэж байгаа нь сонирхолтой. Их Тавантолгойг ашиглах гэрээгээ цэгцэлж ядан ангайж суух хооронд тэнд сувдаг сэтгэлтнүүд нэг хором ч амсхийлгүй ухаж сэндийчсээр байна шүү дээ, эрхэм төрийн түшээд ээ.
Ирэх оноос их Тавантолгойг ашиглах төсөл хэрэгжиж, орд газрыг баруун, зүүн 2 хэсэгт хуваан зүүн хэсэгт нь олборлолт явуулах олон улсын оператор компанийг сонгон шалгаруулах тендер зарласан. Энэхүү тендерт олон жил олборлолт, экспорт явуулсан туршлагатай хэмээн Д.Бат-Эрдэнийн Таван толгой транс компани өрсөлдөж буй аж. Д.Бат-Эрдэнэ бага Таван толгойд нүүрс олборлох эрх бүхий лизенцийнхээ хугацааг үргэлжлүүлэн 20 гаруй жилийн хугацаагаар сунгуулсан гэсэн. Даварсаар даварсаар Дагвын оронд гэгчээр Бага Таван толгойгоос олж буй үлэмж ашиг нь эрхэм ноёнтонд арай л багадаагүй байлтай.
Улс эх орон, ард түмний баялгаар хэтэртлээ баяжчихсан мөртлөө эргээд байгаль дэлхийдээ өгөөжтэй нэг ч зүйл хийхгүй, нутгийн иргэдийн амьдрал жаргалыг үгүй хийж, ус ургамлыг устган үгүй хийж буй энэ эрх мяндагтанд авах арга хэмжээ, тооцох хариуцлага гэж байна уу, эрхэм төрийн өндөрлөгүүд ээ.
Д.Бат-Эрдэнийн залуухан эхнэрийн нэг өдрийн гангарааны Брэнд цүнх нь гэхэд л 15 000 долларын үнэтэй юм гэсэн. Жирийн дундаж амьдралтай иргэний 4 жилийн турш үнэнчээр хөдөлмөрлөж байж олох хэмжээний мөнгөөр эхнэрээ эрхлүүлж, тансаглаж суугаагаас Д.Бат-Эрдэнэ байгалийн баялгаар хэр хөлжсөн нь илхэн харагдана.
Эх сурвалж: “Хүмүүс” сонин. 2010 он. №46/(590)
URL: