Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2399

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Арабын Нэгдсэн Эмират Улсаас манай улсад суугаа Элчин сайд Абдулла Абдулрахман Абдуллабин Рабияа Аль-Тинижийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

 

Эмират улс манай улсад Элчин сайдын яамаа нээсэн нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч буйн илрэл. Цаашид хоёр тал ойртон ажиллахад Элчин сайдын үүрэг их гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцоллоо. Мөн хоёр орны хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

 

Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг хоёр тал тохироод байгаа. Хэлэлцээрийн төслийг энэ оны есдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн гэж Ерөнхий сайд хэллээ.

 

Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээснээс хойш хоёр талын харилцааг эрчимжүүлэхэд анхаарч ажиллаж байгаагаа Элчин сайд Абдулла Абдулрахман Абдуллабин Рабияа Аль-Тиниж хэлээд Монгол Эмиратын Засгийн газар хоорондын Комиссыг байгуулахаар санал тавьсан. Энэ асуудалд Ерөнхий сайдыг анхаарч ажиллахыг хүслээ.

 

Хоёр улсын Засгийн газар хоорондын комисс байгуулахыг дэмжиж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд Эмират улстай хамтын ажиллагаагаа урагшлуулахад эдгээр эрх зүйн баримт чухал гэж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих