Жи мобайл, Скайтел, Улус нет гурав оршин суугчдын аюулгүй амьдрах эрхэнд ноцтойгоор халдаж байна

1201608301472519871Арван зургаа дугаар хороололд байрлах “Монгол хотхон”ы оршин суугчдын аюулгүй, тав тухтай амьдрах орчинд бидний сайн мэдэх үндэсний үүрэн телефоны оператор байгууллага болох Жи мобайл, Скайтел мөн Улус нэт гэсэн компаниуд саад учруулж байна.

Учир нь “Монгол хотхон”ы 66а байрны дээвэр дээр дээрх гурван компаниуд хүнд даацын өндөр антен байрлуулснаас болж савалгаа үүсэж байр цуурсан байна. Энэ дүгнэлтийг гаргадаг компани Монголд ганцхан байдаг аж. Тэрхүү компани нь Жи мобайл, Скайтел, Улус нэт гэсэн энэ байгууллагууд өндөр хүнд даацын антеныг байрны дээвэр дээр байрлуулснаас болж савалгаа үүсэж улмаар байранд цууралт үүссэн гэх дүгнэлтийг гаргасан байна.

Гэтэл дүгнэлт ингэж гарсан байхад дээрх гурван газар өнөөдрийг хүртэл 66а байрны оршин суугчдын гомдол саналыг барагдуулж дээвэр засварлах мөнгийг шийдэж өгөөгүй байна. Тус байрны контор хариуцсан хүний хэлж буйгаар бол өнгөрсөн намраас эхэлж дээвэр засварлах мөнгөө гаргуулж авахаар томоохон гурван компанитай муур, хулгана болж байгаа гэнэ.

Одоо борооны улирал эхэлж байна. Гэтэл Жи мобайл, Скайтел, Улус нэт гэсэн гурван газрын увайгүй зангаас болж 66а байрны дээд давхрын айлууд ус алдсан байдалтай өдөр хоногийг өнгөрөөж байна. Нэг айл нь бүр дээрх газрууд дээврийг засаж өгтөл гадуур байр хөлсөлж амьдарч байгаа аж.

Ашиг хонжоо бодож реклам цацаж байхаар оршин суугчдын тав тухыг бодоод дээврийн засварын мөнгийг нь эртхэн шийдээд өгвөл ус алдсан тухгүй байдал, гадуур байр хөлсөлж амьдарч байгаа айлууд баярлах л байхдаа. Үндэсний томоохон компаниуд гэж онгирдог хэрнээ ийм асуудлыг жил дамнуулан бие биерүүгээ бухсаар байх уу.

Ер нь тэр өндөр байрны дээвэр дээр нэгэн зэрэг 3 хүнд даацын сүлжээний антеныг байршуулах зөвшөөрлийг хэн өгдөг вэ. Салхитай үед савалгаа үүсэж цууралт үүссэнийг харахад, илүү хүчтэй салхилахад нураад унах аюул ойрхон байгааг бид мэдэхгүй ч сууж байгаа юм болов уу.

Хичнээн зуун саяар худалдаж авсан байр нь гурван компаний бодлогогүй үйлдлээс болж цууралт үүсч зах зээлийн үнэ нь унаж байна. Цууралт үүссэн байрыг ямар ч хүн зах зээлийн үнээр худалдаж авахгүй шүү дээ.

 

Эх сурвалж: http://amjilt.com/ji-mobail-skaitel-ulus-net-gurav-orshin-suugchdiin-ayuulgui-amdrah-erhend-noctoigoor-haldaj-baina


URL:

Нэр: 9. ДҮГЭЭР САРЫН 01 Огноо: 30 August 2016

БОЛЬЁ ОО

Нэр: zochin Огноо: 2 September 2016

Hund daatsiin antenaa bolimoor yum aa.Urt utsan kabelaar avaad bolood baisan sh dee

Нэр: zochin Огноо: 2 September 2016

Utsan kabelaa hereglevel taarna

Нэр: Anonymous Огноо: 14 December 2016

Гэртээ орох хаалганы яг дээр юнивишны том хайрцаг тавьсан байна. Энэ нь унавал бид яг доор нь цөм цохиулж үхэхээр байна. Өөрсдийнхөө л бизнесийг хийж байвал хүний аюулгүй байдал ямар ч хамаагүй БАЛИАР АМЬТАД

Сэтгэгдэл бичих