Асашёорюүгийн экс Б.Лагшмид муусайн найз нар нь жийгдэв
Их аварга бүсгүйчүүд дунд эрэлттэй хүн. Б.Лагшми хэмээх залуу бүсгүй түүнтэй багагүй удаан тэсэж мисс Т.Батцэцэгтэй холбогдоод байхад хүртэл “сууна” гэсэн мэдээлэл нь хэвлэлээр гарч л байлаа. Эцэст нь тэдний дундуур хэн нэгэн мисс ч биш Б.Лагшмигийн найз орсон нь хэвлэлээр цацагдаж шившиг болов.
Тэр цагаас хойш дипломат гаралтай боловсрол өндөр удам судартай айлын бэр болоход тэнцэнэ гэж магтуулж явсан Б.Лагшми найзуудаасаа жийрхэх болсон. Тэр тусмаа найз охидтойгоо зураг хөрөг авахуулж фэйсбүүк хуудсандаа тавихаа байж. Өнөөх хэргийн эзэн бүсгүйтэй авахуулсан зургууд болон бусад бүх найз охидынхоо зургийг өөрийн фэйсбүүкээсээ устгаж цэвэрлэгээ хийжээ. Ёстой хамар дороосоо алдана гэдэг л энэ байх.
Их аваргаас үнэтэй машин тансаг бэлэг аваад байхаар эрхбиш хүн юм чинь найзууд дундаас нь өөр сэдлээр хамт зургаа авахуулж олонд танигдах хүслээ гүйцэлдүүлсэн хүмүүс байсан хэрэг. Энэ бүдэг бадаг зураг бол түүний найз их аваргыг булаасан гэх бүсгүй. Үнэн худлыг найзууд өөрсдөө мэдэж байгаа биз. Асашёорюү олон хүүхэнтэй холбогддог ч ам ангайж өөрөө тэднийг ярьж явах хөнгөн хүн биш л дээ. Б.Лагшмигийн муусайн найз нар нэг бүсгүйгээс болж “торгууль”-д өртөн од найзынхаа фэйсбүүкт залрах эрхгүй болох гэж.
URL: