Ганц бие эрчүүдийн орон Хятад

287681257c3eb0f278fc71Хятадын ганц бие эрчүүдээс BBC ярилцлага авчээ. Ярилцлага өгөгчдийн ихэнх нь хөдөө тосгонд амьдардаг эрчүүд байсан бөгөөд тэдний яриагаар тосгоны зам маш муу, төв сууриан газартай холбоо харилцаатай муутай, энд тэндгүй тариан талбай л байдаг учраас эхнэр авахад хэцүү байдаг гэжээ. 20 настайгаас авахуулаад 40, 50 настай эрчүүд хүртэл хэзээ нэгэн өдөр эхнэр авч, гэр бүлтэй болно хэмээн мөрөөддөг байна.

160565557c3eb166b27381

Тус Лаоя тосгон нь Хятаддаа хамгийн олон ганц бие эрчүүд амьдардагаараа алдартай тосгон аж. 2014 оны судалгаагаар тус тосгоны 1600 оршин суугчийн 112 нь 30-55 насны ганц бие эрчүүд байжээ. Тосгоны оршин суугч Шионы ярьсанаар “Зам тээвэр маш муу байдаг. Бороо орсон үед гол гатлах боломжгүй. Тиймээс эмэгтэйчүүд яаж ийм газар амьдрахыг хүсэх вэ дээ? Хэдий ирж амьдарсан ч буцаад хотруугаа явчихдаг” гэжээ. Түүнчлэн “Эрчүүд ихэвчлэн ажил хийхээр л ийш тийшээ явдаг бөгөөд олонхи нь настай аав, ээжийгээ асрахад хамаг цагаа зарцуулдаг” гэсэн байна. Мөн айлын ганц хүүхдүүд заавал гэр бүл, эцэг эхээ асарч халамжлах ёстой аж. Энэ нь гэр бүлийн бичигдээгүй хууль юм. Энэ оны эхээр Шанхайд насанд хүрсэн хүмүүс эцэг эхийгээ эргэж очоогүй тохиолдолд хуулийн хатуу хариуцлага хүлээнэ гэсэн шинэ хууль баталжээ.

Хятадад одоогийн байдлаар эрчүүд нь эмэгтэйчүүдээсээ их байна. 100 охин бүрт 115 хөвгүүн ногдож байгаа аж. Үүнд мөн Хятадын нэг хүүхдийн уламжлалт бодлогыг буруушааж байна.

М.Ариунцэцэг

 

Эх сурвалж: BBC

URL:

Сэтгэгдэл бичих