Энэ өдрийн зурхай /2016,08,30/

8d5dc90307d5ec72bigӨнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 30. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 28. Ангараг гараг.  Үнэг одтой, найман цагаан мэнгэтэй, хөх бич өдөр.

Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага:
 Авахуй
Суудал: 
Гал

Өдрийн наран 6 цаг 10 минутад мандан, 19 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Энэ ордныхны хайр дурлал хүчтэй байна. Гэхдээ хэт их сэтгэл хөдлөлд автсанаас болж ойр дотны хүмүүсээ гомдоож магадгүй. Хайртай хүнтэйгээ харилцаагаа бэхжүүлэхийн тулд аливааг эерэгээр харж, хамт бүжгийн хичээлд сууж, биеийн тамир спортоор хичээллэ. Зарим нь хайртынхаа тухай бодсоор шөнөжин нойргүй хонож ч мэднэ. Хэрвээ дарга чинь мэргэжил дээшлүүлэх сургалтанд суух санал тавьсан бол боломжийг бүү алд.


ҮХЭР (4/20-5/20)

Ашигтай бизнес хайж байгаа бол үйлдвэрт хөрөнгө оруул. Төлөвлөгөөгөө нарийн мэддэг байх нь амжилттанд хүрэх боломж. Гэхдээ түншийн хэлэлцээ болон хууль ёсны анхны үйл ажиллагаандаа хичээх хэрэгтэй. Тэмдэглэлт өдөр болон хүлээн авалтанд анхаарал хандуул. Төсвийн зарлагаа ихэсгэх нь тохиромжгүй. Зарим нэг нь аялж магадгүй учир бэлэн бай. Очсон газраа хожим дурсахад сайхан тул зураг аваарай.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Бүтээлч өдөр. Та нарын олонхид өдрийн ихэнхи ажил хийхэд хэцүү юм шиг санагдах байх. Онцгой зорилтоо биелүүлэх боломж завшаан тохиолдох учраас удаан тавь. Одоогийн мөнгө хөрөнгийн байдлаа дахин хянаж үзэх шаардлагатай тул санхүүгийн нөөцөө хэтрүүлэн үрэхгүй байх нь чухал. Хөрөнгө оруулалт, банкны зээлийн чөлөөлөлт, кредит картны зээлээ байнга хянаж байх нь орлого зарлагаа хянах сайн арга зам байх болно. Үдээс хойш гэнэтийн таатай бэлэг авах болно.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Танд ойр орчмын эвдрэл сүйрэл уур бухимдал үүсгэх болно. Авто машины түгжрэл сигналийн дуу өглөө эрт таныг сэрээх болно. Гэр орны асуудал шийдэхэд таны авьяас чадвар хөндлөнгөөс оролцох болно. Хэрвээ та томоохон хөрөнгө оруулалт хийхээр бодож байгаа бол сайн судал эсвэл мэддэг найзуудаасаа асуу. Тэдэнд зарим бичиг баримт байж магадгүй. Та хүн бүртэй эелдэг байх ёстой гэдгээ мэдэх болно.


АРСЛАН (7/23-8/22)   

Өнөөдрийн бүх бэрхшээлүүд шийдэмгий ажиллагаатай хослох болно. Түншийнхээ ёс зүйтэй холбоотой сөргөлдөөн бэрхшээлээс бүү имээ. Та нөхцөл байдлын учрыг тодорхой нарийн олж, зөв шийдвэр гаргана. Гаригсийн таагүй байрлал нь мөнгө санхүүгийн хүндрэлийг, аль эсвэл урьдчилж тооцоолоогүй зардлын аюул байхыг зааж байна. Албан тушаалтан, аль эсвэл бусдын алдаанаас үүссэн ноцтой саад тотгорууд нь зорьсондоо хүрэхэд хүндрэлийг бий болгоно. Зөн билэгтээ найд. Оройг хань ижил, үр хүүхдүүдтэйгээ гэртээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлж өнгөрөөхийг од эрхэс зөвлөж байна.


ОХИН (8/23-9/22)

Хэрвээ та өөрчлөлт шинэчлэлт өөртөө хийсэн бол энэ өдөр гадаад төрхөө харан хэр өөрчлөлт хийснээ дүгнэх тааламжтай өдөр байна. Өөрийгөө бусадтай хариуцуулж бас хараарай. Энэ өдөр та өөртөө хэрэгтэй биеийн тамирын тоног төхөөрөмж авч болзошгүй. Та дасгалаа хийхдээ биеийн тамир хүнд тэвчээр хат суулгадаг гэдгийг санан сэтгэл хангалуун байгаарай. Олон эрсдэлтэй зүйлд кредит картаа ашиглаж болзошгүй тул та өөртөө бэлэн мөнгө хэр үлдэж буйгаа шалгаарай.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Сулхан өдөр. Биелүүлэх ёстой зорилгыг тань амжилттай биелүүлэх боломж өгч байгаа энэ өдрийн жаргалтай мөч бүрийг даваа тал болгон ашигла. Мөн биеийн хүчний дасгал хийх хэрэгтэй. найз нөхдийн тань дэмжлэг, зоригжуулалт маш сайхан байна. Ижилхэн сонирхолтой хүмүүстэй ярилцаж өөрийн эерэг мэдрэмжээ мэдэр. Амьдрал их сонирхолтой санагдах ба та жирийн үед татгалздаг байсан урилгыг хүртэл хүлээн авах болно. Амьдралынхаа чухал хүнд зориулж цаг гарга, хайр дурлал тань гэрэлтэх төлөвтэй байна. Бүжгийн клуб болон нэг сонирхолтой бүлэг хүмүүстэй уулзаж нөхөрлөж явах нь өөртөө тохирсон хамтрагчтайгаа уулзах сайхан газар.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Сайн өдөр. Буд Өөрийн бодлоо сонс. Хэрэв та айдаст автаж байгаа бол юуг буруу хийснээ бод. Энэ өдөр хов жив, эрх мэдлийн төлөө тэмцэлтэй тулгарах болно. Хэн нэгэн таны нэр хүндийг унагахыг оролдвол түүнээс нүүрээ буруул. Тэдний үйлдлийг хүндээр тусгаж авах хэрэггүй. Зүгээр л үл тоомсорло.


НУМ (11/22-12/21)

Аливаад өөрийнхөө дураар хандаж, хяналт дороо байлгах гэсэн зангаа аль болох дар. Ингэвэл танд их сайн. Та өөрийгөө юунд хамгийн сайн гэдгийг мэддэг хэмээн боддог ч гаргасан алдаанаасаа суралцаж байх хэрэгтэй гэсэн байр суурийг баримталсан нь дээр. Энэ нь танай хүүхдүүдэд ч хамааралтай. Таны амьдрал үүгээр хязгаарлагдахгүй. Тэдэнд өөрсдийн авьяас чадвараа нээж илрүүлэхэд, хөлөө олоход нь та өөрийн чадах бүхнээр туслах хэрэгтэй.


МАТАР (12/22-1/19)

Мэдрэмжтэй атлаа амьдралд ойр бодит санаа оноо, ярьж ухуулах чадвар чинь тэдэнд ухаан суулгаж, хэрэгтэй зөвлөгөөг өгч чадна. Өөртэйгээ адил бодол сэтгэлгээтэй хүмүүсийн бүлэглэлд нэгдэх нь ичимхий энэ ордныхон болон шинэ орчинд орсон хүмүүс шинэ найзуудтай шинэ найзуудтай болоход тус болох сайхан арга зам байх болно.


ХУМХ (1/20-2/18)

Энэ өдрийн үдээс хойш холбоотон болон ажил хийхэд тохиромжгүй. Хайр дурлал садаа болно. Энэ өдөр бүтэлгүй маргаан бий болж магадгүй. Хардалт сэрдэлтээр дүүрэн байж бүхнийг илчлэхийг хүснэ. Найз нөхдийн чин сэтгэлийн яриа таны хөрсөн зүрхийг бүлээцүүлэх болно. Ажлын ачаалал их байх тул амрах цаг олдохгүй. Өр тавих, хүнд мөнгө зээлүүлэх хэрэггүй. Бусадтай харьцах харьцаагаа эмх цэгцтэй, ажил хэрэгч байлгаж чадвал шинэ ажил хэргийн хамтрагчийг олж чадна.


ЗАГАС (2/19-3/20)

Намуухан өдөр. Та нарын заримд ажил дээрээ байх шаардлагатай эсвэл очих ёстой тусгай уулзалттай байтлаа гэртээ үлдмээр санагдаж болох юм. Өмнө нь эхэлсэн ажлаа дуусгаж, өнөө маргаашдаа хэт ихийг хийхээр хичээхээс зайлсхий. Энэ үе бол хийх ёстой зүйлээ цагт нь дуусгасан эсэхээ эргэцүүлж, шинэ зорилтуудаа тодорхойлох цаг. Энэ орой чөлөөт цагаараа намуун тайван үйлдлүүд сонгож, тайван амрах хэрэгтэй. Орондоо эртхэн ор. Зүүдээ тэмдэглэх тэмдэглэлийн дэвтрээ ойрхон тавиарай.


URL:

Сэтгэгдэл бичих