Хүмүүсийн худалдан авах чадвар тааруухан байна гэв

66287Үндэсний үйлдвэрлэгчдийн хийсэн сурагчийн дүрэмт хувцас үйлдвэр, материалын чанараасаа шалтгаалаад  81300-123700 төгрөгийн үнэтэй байна.   Нийслэлийн Засаг дарга Нарантуул худалдааны төв болон нийслэлийн зарим дүүрэгт гарч байгаа Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаагаар орж нөхцөл байдалтай танилцах үеэрээ үнэ өссөн эсэх, иргэдийн худалдан авах чадвар хэр байгааг сонирхоход “Хүмүүсийн худалдан авах чадвар тааруухан, үнийн хувьд ноднингийн үнээрээ байгаа” хэмээн худалдаа эрхлэгчид тайлбарлаж байлаа. Жижиглэн худалдаа эрхлэгчид хүмүүсийн худалдан авах чадвар муу, хүн цөөтөй байна гэж байсан бол бөөний худалдаа эрхлэгчид худалдан авалт нэмэгдсэн тухай  хэлж байв.    Хичээлийн жилийн өргөтгөсөн худалдаа  Баянгол дүүрэгт “Арк” зочид буудал, “Тод өнгө” ХХК, Номин их дэлгүүр, Номин супемаркет, Байгаль-Эн цогцолбор, Оргил худалдааны төвд, Хан-Уул дүүрэгт Ажилчны алдар талбай, “Хоум плака-2”, Яармагийн худалдааны төв, Оргил төв, Номин хайпермаркет, дүүргийн Соёлын төвийн гадна талбай, Сүхбаатар дүүрэгт Цэрэндоржийн гудамж, Сүхбаатарын талбай, Улаанбаатар их дэлгүүр, Метромолл, Аса цирк, Сарны титэм, Сонгинохайрхан дүүрэгт Сүлжмэлийн үйлдвэрийн урд талбай, 16-р хорооны үйлчилгээний төв, Номин, Макс, Миний сүлжээ дэлгүүр, Баянзүрх дүүрэгт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гадна талбай, Дүнжингарав, Тэнгэр бөөний төв, E-mart, Амгалангийн Оргил худалдааны төв, Чингэлтэй дүүрэгт Тусгаар тогтнолын талбай, Улсын их дэлгүүр, Алтай төв, Peace mall МТОТ ХХК-ийн гадна талбайд гарч байгаа бөгөөд 9-р сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.


URL:

Сэтгэгдэл бичих