Баруун аймагт цус ойртолтыг багасгах нэрээр хүнийг туршилтанд оруулж байсан маш нууц баримтаас
Завхан аймгийн нэгэн суманд 1990 оноос эхлэн тэнэгэрч дүйнгэтэх, эрхтэн дутуу гажигтай төрөх, хөл гар доголон хазгар мурий хүмүүс бий болох, нас биенд хүрсэн хүмүүс гэнэт дүлий сохор болох зэрэг зэрэмдэг хүмүүс асар ихээр бий болж эхэлсэн байна.
Үүнийг 90-ээд оны эхээр зарим хүмүүс тус суманд “цус ойртолт” эрчимтэй явагдсанаас ийнхүү эрэмдэг хүмүүс төрөх боллоо гэлцэж байсан билээ. Бүр сумын засаг дарга нь сумынхаа хүмүүсийг өөр тийш нь нүүлгэж ондоо сумаас шинэ айлууд сумандаа урамшуулалтайгаар нүүлгэж авчран цус сэлбэх бодлого явуулахыг ч оролдож байсан гэдэг. Уг нь тус сумынхан хөгшчүүдээсээ эхлээд хүүхэд нялхсаа хүртэл хэдэн үеэ хуруу даран мэддэг учраас тийм ч амархан цус ойртолт үүсэж гарах учиргүй байсан юмсанж. Түүнээс гадна сумынхан нь яг яс цусан төрөлтэйгээ сууж ханилсан хүн нэг ч үгүй атал яагаад ийнхүү гаж өвчтэй мэдрэл, муутай хүмүүс ихээр төрөх болов оо хэмээн өөрсдөө ч гайхаж эргэлзээд эхэлсэн байна. Гэвч төвөөс ирсэн нэгэн дарга “Танай суманд цус ойртолт хэтэрхий их газар авлаа. Аймаг орны нэрийг ч улс даяар бузарлаж гүйцлээ. Энэ балай явдлаа нэн даруй зогсоо” хэмээн мундагдсан учраас арга буюу дээр дурдсан арга хэмжээг зохиож эхэлсэн байна. Гэвч бүтэл муутай байлаа. Учир нь алс бөглүү хязгаарын ууланд хашигдсан юм юмнаасаа хол суманд ирж амьдрах хүн ховор харин сумаасаа өөр газар луу нүүх хүмүүс бол олон байлаа. Харин тус суманд цус ойртолт хэмээх энэхүү гажиг яагаад гарч ирснийг нутгийн нэгэн хөгшин л сайтар мэдэж байсан бөгөөд тэрбээр харин энэ тухайгаа хүнд хэлбэл хэрэг төвөгт орооцолдож мэднэ хэмээн ам ангайлгүй хадгалж явсан юмсанж. Өдгөө Завханы тэрхүү бяцхан сум бараг мөхөж сөнөөд бригадын төв шиг жижигхэн цөөхөн хүн амтай газар л үлдсэн гэдэг. Харин чухам яагаад гэнэтхэн цус ойртолт бий болж хүмүүс нь эрэмдэг зэрэмдэг болцгоон сүүлдээ ийш тийшээ нүүж алга болсны учрыг нэлээд хожим нь нутгийн нэгэн настай хөгшин ийнхүү хуучилж байсан гэдэг. 1986 оны намрын нэгэн шөнө тус сумын нутаг дээгүүр Оросын байлдааны тийрэлтэт онгоц гурван ч удаа эргэлдээд өнгөрсөн байна. Тухайн үед Увс Завханы хилийн ойролцоо Оросын байлдааны сөнөөгч онгоц бүхий нууц отряд түр байрлаж байсан юмсанж.
Тэр үед хэргийн гэрч болсон өвгөн адуу манаж байсан бөгөөд уг онгоцны сүүлнээс утаа шиг цагаан зүйл цацран унаж байхыг холоос хараад хортон шавьж устгадаг бодис цацаж байгаа юм болов уу гэж бодоод л хайхрамжгүй өнгөрсөн юмсанж. Гэтэл сүүлд нь бодоод байхад суманд нь ямар газар тариалан биш өвс ургамал мод бут байх биш нил хад чулуу болсон газар чинь ямар юмных нь хортон шавьжнаас хамгаалах бодис цацах билээ. Нэг л сэжигтэй санагдаад явчихсан гэж байгаа. Тэр үед тус суманд ямар ч цус ойртолтын хам шинжийг агуулсан элдвийн өвчин зовлон энээ тэрээ огтхон ч анзаарагдахгүй байсан аж. Гэтэл 1989 оноос эхлээд л гэнэт насанд хүрсэн томчууд хүртэл дүлий хэлгүй болж шинээр төрсөн хүүхдүүд нь түнхгүй хазгар доголон эрүүл бус гаж амьтад гарцгаагаад эхэлсэн байна. Сүүлдээ уг суманд гаднаас ирсэн хүмүүс энэ эвгүй байдлыг шууд анзаарч “Танай сумынхан чинь төрлөө мэдэхгүй хоорондоо суугаад цус ойртолтын гаж хүмүүс болчихсон юм биш үү” гэх үед л мөнөөх өвгөн тэр нэгэн шөнө Оросын байлдааны сөнөөгч онгоц манай сумын дээрээс ямар гээчийн зүйл цацаад хаячихсан юм болоо хэмээн гайхширч эхэлсэн гэдэг.
Үнэхээр тухайн үед Оросууд манай улсад хими бактерологийн ямар нэгэн шууд бус хор нөлөөтэй удаан үйлчилгээтэй зэвсэг туршиж байсан юм биш биз гэсэн асуулт ч эндээс гарч ирнэ. Гэвч энэ яриа явсаар тухайн үеийн Зөвлөлтийн удирдлагуудад хүрч, баруун аймгийн нэгэн суманд цус ойртолтоос гажиг төрсөн гэх хүмүүсийг Москвад авчруулжээ. Улмаар харанхуй шөнөөр хааш нь мэдэгдэхгүй газар аваачиж, цус ойртолтыг багасгахад хүний генийг хэрхэн өөрчилж болох, мөн цус ойртолтын хор уршиг юунд хүргэж болох тухай туршилтанд оруулж байсныг тус багт ажиллаж байсан монгол эмч ирээд гэрийнхэндээ ярьсны дараа удалгүй учир битүүлгээр нас барсан аж. Цус ойртолтоос болж хэвийн бус төрөхийг эмчлэх ямар ч аргагүй гэдгийг анагаах ухаан хэдийнэ нотолчихсон. Харин оросууд цус ойртолтыг эмчлэх нэрийдлээр тэдгээр хүмүүсийг дахин химийн зэвсгийнхээ туршилт хийсэн байхыг үгүйсгэх аргагүй юм. Учир нь арав гаруй хүн явснаас нэг нь ч эх орондоо эргэж ирээгүй билээ. Цус ойртолтын туршилтанд оролцсон монгол иргэд зүгээр нэг цус ойртолт бус, араатан шинжтэй болсон байсан учир энэ нь цус ойртолт биш химийн туршилтын үр дүн гэж монгол эрдэмтэн ярьсан аж. Ер нь цус ойртсон гэх газруудад бүгдэд нь эм тан тариагаар ч юм уу дамжуулан туршилтын туулай хийж түүнийх нь үр дүнд элдвийн гаж удамшил илэрч уг аймшигт туршилтын үр дүнг нуухын тулд цус ойртолт гэсэн хиймэл зохиомол зүйлийг монголчуудад хэдэн мянган жилийн турш гарч байгаагүй зүйлийг гарган ирж байсан юм биш биз гэсэн бодол ч төрж байгаа юм. Угаасаа нүүдэлчид хэдэн мянган жилийн турш хүн байтугай малынхаа цусыг нь ойртуулахгүй байх аргыг сайтар чухалчлан үзсээр ирсэн ард түмэн шүү дээ.
Гэтэл яагаад 20-р зууны сүүлийн хагаст л гэнэтхэн цус ойртсоноос болоод ах дүү хамаатан саднаа умартсанаас болоод хазгар мурий хагас дутуу хүмүүс гараад ирэх болов оо гээд бодчих. Сирид химийн зэвсэг хэрэглэсэн шиг манай улсад ч гэсэн наяад оны дундуур 90-ээд оны эхээр аюултай химийн туршилтыг алгуурхан хөнөөлтэй үйлдвэрлэсний үр дүнд өнөөгийн муйхар мулгуудуу эрх баригчид гараад ирсэн юм биш биз гэсэн бодол ч эрхгүй төрнө. АНУ л гэхэд Гватемал, Гондурас зэрэг улсуудад сэмхэн химийн зэвсэг туршиж байсан нь саяхнаас нотлогдоод байгаа. Их гүрнүүд ийнхүү бага буурай улс орнуудыг өөрсдийн хүчирхэг зэвсгийн туршилт болгодог нь эртнээс батлагдсан зүйл. Өнөөдөр өмнөд херш БНХАУ маань ч гэсэн бидэн дээр хүнс хоолоор дамжуулан химийн ямаршуухан туршилт явуулж байгаа ч юм билээ, хэн мэдлээ.
Тэмдэглэсэн Ц.Батбаатар
ЭХ СУРВАЛЖ: ХОРИОТОЙ БҮС СОНИН
URL: