Замбараагүй олон дэн буудлуудыг цэгцэлнэ
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 372 жилийн ойн хүрээнд “Ногоон хот аян-2011” өдөрлөгийг зохион байгуулж байгаа бол нийслэлийн өдөр энэ сарын 29-нд болох гэж байна.
Үүнтэй холбогдуулан нийслэлийн гудамжуудын тохижилтын дуусаагүй ажлыг дуусгахаар ажиллаж, мөн хуулинд заасан согтууруулах ундаа борлуулах цагийг дураараа сунган ажилладаг баар цэнгээний газрууд болон дэлгүүрүүдийг шалгахаар болжээ. Хэрвээ хууль зөрчсөн нь тогтоогдвол тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хурааж, үйл ажиллагааг нь зогсооно аж.
Түүнчлэн нийслэлийн хаа сайгүй байдаг замбараагүй олон дэн буудлуудын үйл ажиллагааг ч шалгалтаар оруулах ажээ.
Б.Өнөр mminfo
URL: