Сейфний тухай сонирхолтой баримтууд
1827 онд хоёр давхар корпустай сейф үйлдвэрлэжээ. Томас Милнер гэдэг хүн галд тэсвэртэй дүүргэгч хэрэглэж, түүний бүрэлдэхүүнд нь чулуужсан хүнд мод, үртэс болон цүр (квасцы) оржээ. ХIХ зууны сүүлч – ХХ зууны эхээр гипс, шавар болон бусад давхарга бүхий галт тэсвэртэй сейфийг патентжуулсан байна. Дашрамд дурдахад, орчин үеийн сейф янз бүрийн үйлдэл, бат бөх чанар болон хэмжээтэй болсон билээ.
Хуримтлуулж, хураасан үнэт зүйлсээ гаднын халдлага болон гэмтлээс хамгаалах асуудал хүн төрөлхтний бүхий л түүхийн туршид байж ирсэн юм. Хөгжлийнхөө эхний шатанд хүй нэгдлийн үеийн хүнидэх юмаа амьтад болон өөр омгийнхноос хамгаалахыг эрмэлзэж байсан даг. Ингэхийн тулд байгалийн бүтээсэн агуйг ашиглаж байжээ. Яваандаа үнэт эд зүйлс бий болсон байна. Үүнийгээ хамгаалах арга ч өөрчлөгдөж, боловсронгуй болжээ.
Тийнхүү хамгийн энгийн зүйл-юм хадгалах сав болон интерьерийн бүрэлдэхүүн хэсэг болох авдар бий болсон байна. Авдар хийдэг хүмүүс түүн дээр хээ угалз сийлж, үнэт чулуугаар чимэн, урлагийн жинхэнэ бүтээл болгож байсан байна. Хэн анх авдар хийсэн нь өнөөг хүртэл тодорхойгүй бөгөөд бүр эртний египетийн үлгэр домогт гардаг Нарны бурхан – Озирисын тухай түүх шаштирт авдарны тухай дурдаж байжээ.
Модон авдар
Эд өлгийн зүйл, үнэт эдлэл, шүтээний эд зүйлсийг хадгалах илүү олон зориулалттай зүйл байгаагүй болов уу. Нууц юмуу гаднаа цоож цуургатай авдар нь ямар ч айлд байх зүйл болж.
-Эртний энэтхэгийн хаад, ноёд үнэт эрдэнэсийн үйлсзэ том гэгчийн авдранд, матар бүхий усан сангийн ёроолд хадгалдаг байж.
-Эртний ромчууд авдрыг шал болон хананд бэхлэдэг байж. Авдрын гадна тал дахь төхөөрөмжийг эргүүлэх юмуу дарж байж түүнийг онгойлдог байжээ. Үнэт зүйлсийг хамгаалахыг манаач нарт итгэн хүлээлгэж байсан байна.
-Авдрыг хадгалах зорилгоор нууцбайр барьж, нууц алдагдахаас сэргийлэхийн тулд түүнийг барьсан хүмүүсийг алдаг байжээ.
-Хятад авдрыг фэн-шуйгийн номлолын дагуу эд баялаг арвижуулах усан оргилуурын ойролцоо байрлуулан, өрөө тасалгааны ерөнхий дизайнаар чадварлаг нуудаг байжээ.
-Эртний Орост үнэт зүйлсийг хадгалахын тулд байшин барихдаа нууц сав байр байхаар төлөвлөж, дэрэн дор тусгай сав байрлуулж байжээ.
Орчин үеийн сейфний эх загвар
Өнөөдрийн кодтой цоожны эх загвар болох өвөрмөц бүтээц болон түлхүүргүй цоож ХVII зуунд бий болжээ. Санхүүгийн бүх гүйлгээг бэлэн мөнгөөр хийж байсан учир, ХVII Iзууны сүүлийн хагаст банкнуудад мөнгө хадгалах газар хэрэгтэй болсон байна. Тэр үе гэхэд нэлээд өөрчлөгдсөн авдар тавиур болон хаалгатай болжээ.
ХVIII зууны сүүлч гэхэд сейф үйлдвэрлэдэг английн анхны үйлдвэр хаалгаа нээж, сүүлд нь германчууд төмөр шүүгээ үйлдвэрлэж эхэлсэн байна. Энэ үед том хэмжээтэй, үнэ өртөг ихтэй сейф, шүүгээг аж үйлдвэрийн аргаар өргөн цараатай үйлдвэрлэх болжээ.
Эхний сейфүүд задгай галаас хамгаалах хамгаалалтгүй байсан бөгөөд харин Нью-Йоркийн гал түймрийн дараа л ус бүхий тусгай төхөөрөмжөөр сейфийг тоноглох болжээ.
С.Инда
URL: