Д.СУМЪЯА, Д.ОТГОНДАЛАЙД БАЙР БЭЛЭГЛЭЖЭЭ

17Рио 2016 олимпийн наадамд амжилттай оролцож,  Монголын баг тамирчдаас медалийн тавцанд зогсож, эх орныхоо алтан соёмбот далбааг Риогийн тэнгэрт мандуулсан Д.Сумъяа, Д.Отгондалай нарыг ХХЕГ-ын хамт олон өнөөдөр өглөө хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяад  гурван өрөө байр, олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн  Д.Отгондалайд хоёр өрөө байр Хуульзүйн яам бэлэглэсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих