Хятад хакерчдын халдлага хэрээс хэтэрсэн гэнэ

191397-26082016-1472183533-1812633612-sh_hacker-in-hoodie1500px-1000x558Он гарсаар сүүлийн долоон сарын хугацаанд ОХУ-ын батлан хамгаалах, цөмийн эрчим хүч, нисэх хүчний салбарууд Хятадын хакерчдын халдлагад өртөөд байна. Урьдах онтой нь харьцуулахад гэмт хэрэг хоёр дахин нэмэгдэж 200 халдлага бүртгэгджээ.

Энэ талаар “Блүүмберг” агентлагт өгсөн ярилцлагадаа ОХУ-ын Касперскийн лабораторийн шинжээч А.Гостев онцлов. Түүний хэлснээр 2015 онд нийт 72 удаагийн халдлага бүртгэгдсэн гэжээ. Уг мэдээг мөн Оросын түнш АНУ-ын Калифорни мужийн “Proofpoint” компанийн шинжээчид баталсан аж.

Хятадын хакерчид халдахдаа Оросын 50 төрлийн “троян”  вирусийг ашигласан байдаг. Зөвхөн он гарснаас хойш 35 компани уг халдлагын хохирогч болжээ. Тухайлбал, ОХУ-ын Батлан хамгаалахын долоон салбар, таван яам, иргэний нисэх хүчний дөрвөн компани, цөмийн эрчим хүчний хоёр компани Хятадын хакерчдын халдлагад өртсөн аж.

А.Гостев “Кибер халдлагыг хэн нэгэн ивээн тэтгэдэг, эсвэл Хятадын төрийн байгууллагууд түүнийг нь сайшаадаг байх магадлалтай. Хакерчид яг л тоос сорогч мэт мэдээллийг сорон авдаг.  Түүн дээр нь мэргэжилтнүүд анализ хийдэг” гэжээ.

2015 оны есдүгээр сард Хятад болон АНУ-ын удирдагчид эдийн засгийн тагнуул хийхгүй байх тал дээр бие биедээ амлалт өгсөн аж. Мөн өнгөрсөн оны тавдугаар сард талууд мэдээллийн аюулгүйн байдлын тухай гэрээг үзэглэж байсан удаатай.

Фото эх сурвалж: Bloomberg.ru


URL:

Сэтгэгдэл бичих