Сэрэмжлүүлэг: Нийслэлийн хаяанд шүлхий өвчин гарсан байна

147243253057c3899205937Нийслэлийн онцгой комиссын хуралдаан эхэлсэн байгаа. Хуралдаанаар шүлхий өвчний асуудлаар урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулж байгаа юм.

Тухайлбал, Улаанбаатараас 100 км зайтай Төв аймгийн Баян суманд шүлхий гарч Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан болон Мэргэжлийн хяналтын газрынхан хоёр өдрийн өмнө өвчний байдалтай газар дээр нь танилцаад иржээ.

Өвчний голомтод 14 хот айлын таван мянга гаруй толгой мал байгаа аж. Мэргэжлийнхэн вакциныг өвчний голомт бүхий бүс нутагт зусаж байгаа айлуудын малд хийсэн бөгөөд Мааньт өртөөтэй хаяа залган оршдог Багахангай дүүрэгт 350 үхэрт вакцин хийсэн байна. Шүлхий өвчин гарсан голомт Багахангай дүүргээс 18 км-т оршиж байгаа аж.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих