Манай өсвөрийн хөлбөмбөгчид олон улсын тэмцээнд түрүүллээ
Өсвөрийн хөлбөмбөгийн “Нэг зам, нэг бүс” олон улсын тэмцээн ӨМӨЗО-ны Хөх хотод энэ сарын 21-26-нд боллоо.
ОХУ, БНАСАУ, БНХАУ, Монголын багууд өрсөлдсөн тус тэмцээний 15 хүртэлх насны ангилалд “Талын хөх бэлтрэгнүүд” аваргалж, алтан медаль хүртлээ.
Сонирхуулахад, Манай тамирчид Азийн хөлбөмбөгийн холбооны зүүн бүсийн Фестивальд оролцохоор Хөх хотоос Бээжинг зорилоо.
Тус тэмцээнд Япон, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Хонгконг, Тайвань, Макау, Гуам, Умард Марианы арлууд, Монгол гэсэн 10 улсын шигшээ баг хүч үзнэ. Манай багийн менежерээр МХБХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн Б.Батзаяа, ахлах дасгалжуулагчаар Д.Нанжид, дасгалжуулагчаар Б.Баярхүү, эмчээр Д.Батчулуун нар ажиллаж байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хүүхдүүдэд баяр хүргэе. Мундаг байна