Ц.Батбаяр Сүхбаатарын талбайн өмнөх хэсгийг хятадуудад заржээ

Засгийн газрыг огцруулах гэж удаа дараа шүмжилж байгаа УИХ-ын гишүүн Ц.Батбаяр өнөөдөр ч Ерөнхий сайдад шаардлага хүргүүлээд сууж л байна. Хамтарсан Засгийн газар ажиллаж чадахгүй байна гэдгийг өргөх бичиг бариад байгаа хориосоо түрүүлээд харчихсан л хүн дээ. Түүний Засгийн газрыг унагах хаяг нь гол төлөв ЭБЭХ-ний сайд дээр байдаг байсан.

Гэтэл тэр хоёрын дунд нэг тендерийн асуудал байдаг юм уу даа, зайлуул. За энэ ч яахав, Бид нэг ийм өндөг шиг өөгүй гишүүнтэй болоод хэдэн сарын нүүрийг үзэж байтал нэг л өглөө хуучин нийслэлийн Засаг ноён байсан үеийнх нь булай дэлгэгдэв.

Түүнийг нийслэлийн Засаг даргаар ажиллах байх үед буюу 2006 оны хоёрдугаар сард “Ч.Орхон захиралтай “Ю Би констракшн” команид Сүхбаатарын талбайн урьд талын цэцэрлэгт хэсэг буюу 2.5 га газрыг олгосугай” гэсэн 52 дугаар захирамж нь олны хүртээл болж эхэллээ. Энэ бол зөвхөн эхлэл нь гэдэгт эргэлзэх хэрэггүй биз. Уг нь тэр талбайг “Ю Би констракшн” комани Их Монгол Улс байгуулагдасны 800 жилийн ойд зориулж усан оргилуур барих зориулалтаар авсан гэдэг. Тус газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай олгосон бөгөөд газар эзэмших гэрчилгээний үнэд 82 сая төгрөг төлж байжээ.
Мэдээж, М.Энхболдын үед хотын А зэрэглэлийн бүсийн газар шуурч дууссан гэдэг ч их савны ёроол дуусдаггүй гэдэг шиг Ц.Батбаяртаа данга юм үлдэлгүй яахав.

Тухайн үед НИТХ-ын даргаар Н.Болормаа гэж мөн л газрын далд наймаагаар мэргэшисэн нөхөр ажиллаж байв. Тиймээс энэ Сүхбаатарын талбайн өмнөх газрын асуудал бол энэ хоёр эрхмийн хамтын бүтээл бөгөөд тухайн үеийн Ерөнхий менежер Г.Мөнхбаяр ч гуравдагч этгээдээр оролцсон нь дамжиггүй.

Одоогоор энэ газрын асуудал чимээгүй байгаа бөгөөд ямар нэг барилга башин барихгүй байгаа учрыг лавлабал тус газрыг банкны барьцаанд байгаа. Цаад талд нь хятадууд байгаа гэсэн мэдээллийг өгч байгаа юм. Хэрвээ энэ газрыг банкны барьцаанаас чөлөөллөө л бол Сүхбаатарын талбайн урьд байх хонхтой хэсэгт Сэлмэн барилганаас ч өндөр барилга сүндэрлүүлэхийг үгүйсгэхгүй. Одоо бүр зарах газар олдохоо болиод Сүх жанжны талбайгаа тал талаас нь зарж идэхдээ тулж байх шив дээ. Энэ үед хотын даргаар ажиллаж байсан Ц.Батбаярын газрын асуудал ингээд дуусахгүй байх л даа. Тухайн үед Сүхбаатарын талбайн зүүн өмнө байх Ахмадын байрыг НИТХ-ын дарга асан Н.Болормаа солонгосчуудад зарчихсан.

Тиймээс Ахмадын холбооны Г.Баасан өдөр шөнөгүй зарга хийсээр байгаад 2010 онтой золгуулсан ч арга мухардан алдсан. Тун удахгүй Сүхбаатарын талбайд өндөр башин босгоод эхэлбэл гайхах хэрэггүй болж байх шиг.

mminfo


URL:

Сэтгэгдэл бичих