Д.Сумъяа, Д.Отгондалай хоёрт хүндэтгэл үзүүлнэ

2taБразил улсын Рио Де Жанейро хотноо зуны олимпийн 31 дүгээр наадмаас манай улсын хоёр тамирчин мөнгө, хүрэл медальтай ирсэн билээ.

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч үзсэн Азийн аварга МУГТ Доржсүрэнгийн Сумъяа Риогийн дэвжээнээс мөнгөн медаль, 60 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн. Энэ хоёр тамирчин хоёулаа ХХЕГ-т харьяалагддаг тамирчид юм. Тэгвэл ХХЕГ-ын хамт олон өнөөдөр ахмад Д.Сумъяа, дэслэгч Д.Отгондалай нарыг хүлээж авч, хүндэтгэл үзүүлэх ажээ.

Хүндэтгэлийн үйл ажиллагаа ХХЕГ-ын байранд өглөө 09.00 цагт болно. Дашрамд сонирхуулахад, тамирчдыг Олимпод үдэж өгөх ёслолын ажиллагаанд энэ хоёр тамирчин баг тамирчид, дасгалжуулагчид болон,төрийн өндөр дээд албан тушаалтан, ард түмнийхээ өмнө тангараг өргөсөн билээ. Ийнхүү өргөсөн тангарагтаа үнэнч байж, олимпоос амжилттай ирсэн хоёр тамирчинд төр болон түмэн олон нь хүндэтгэл үзүүлсээр байна.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих