Архины балгаар vйлдэгдсэн аймшигт аллагыг сэргээн шалгана
“Гэмт хэргийг єдєєгч нь архи vйлдвэрлэгч, импортлогч, архичин” цувралаар архинаас vvдэлтэй аймшигт аллагыг хvргэж байна.
Тодруулбал єнгєрсєн оны сvvлээр Сонгинохайрхан дvvргийн зургадугаар хороонд есєн хvн гэртэйгээ шатаж, олныг хирд-хийлгэсэн. Харин эл хэрэг гэр бvлээрээ архидан согтуурснаас vvдэн гарсан гэдэг нь мєрдєн байцаалтаар тогтоогдсон билээ. Энэ хэргийг мєрдєн шалгах явцад талийгаачдын нэгтэй нь хамтран амьдардаг 30 настай Ж.Шажинмєнх гэгч vйлдэж, єєрийнхєє амийг егvvтгэсэн байсан тул УМБГ-аас хэргийг хаасан юм. Гэвч хохирогчдын ар гэрийнхэн есєн хvний амь нас vрэгдсэн онц ноцтой хэргийг хаасанд гомдолтой байгаагаа илэрхийлж, дахин шалгаж єгєх хvсэлт тавиад байна.
Тэгвэл архинаас vvдэлтэй есєн хvний амь нас vрэгдсэн дээрх аймшигт хэргийн талаар эргэн сєхье.
2010 оны 11 дvгээр сарын 19-20-нд шилжих шєнє буюу бямба гарагийн орой 18:00 цагийн vед Нийслэлийн шуурхай удирдлагын тєвд “Сонгинохайрхан дvvргийн “Ган хийц” компанийн урд талын айл шатаж байна” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу гал сєнєєгчид Сонгинохайрхан дvvргийн зургадугаар хорооны задгай, жалганд байрлах нэгэн айлд ирсэн боловч аль хэдийнэ гэр нь шатаж дууссан байв. Монгол гэр маш хурдан буюу 5-10 минутын дотор бvрэн шатаж дуусдаг тул гал сєнєєгчид ч нэг их сандарсангvй. Тэгээд ч хvйтний улиралд айлын гэр шатах нь бараг хэвийн vзэгдэл болсон. Гал сєнєєгчид ч шатаж дууссан хэргийн газарт vvрэг ёсоор vзлэг хийж эхэлтэл шатсан гэрийн эд хогшил дундаас нэг, хоёр ч биш бvр арав орчим хvний цогцос гарч ирж, цочроосон байна. Гал сєнєєгчид ч хvний амь нас эрсэдсэн аймшигтай хэрэг гарсныг дvvргийн цагдаагийн хэлтэст мэдээлжээ. Цагдаа нар цогцоснуудыг шvvх эмнэлэгт яаралтай хvргvvлж шинжлvvлэхэд ихэнх нь хутгалуулж амь насаа алдсан болох нь тогтоогдсон байна. Талийгаачдын дєрєв нь эмэгтэй, дєрєв нь бага насны хvvхэд, нэг нь насанд хvрсэн эрэгтэй хvн байсан нь хуулийн байгууллагынхныг бvр ч их сандаргав. Эдний зарим нь євчний улмаас хэвтэрт байдаг болох нь шинжилгээний явцад тогтоогдсон. Харин гэмт этгээд гурван хvvхэд, дєрвєн эмэгтэйг тус бvр хоёроос дээш удаа хутгалж амь насыг нь хохироосон байж.
Ингээд УМБГ, ЭЦГ, дvvргийн Цагдаагийн хэлтэстэй хамтарч 20 хоногийн турш хэрэг гарсан газрын ойр орчимд оршин суудаг 360 гаруй иргэнээс байцаалт, мэдvvлэг авч, 600 гаруй хvнтэй уулзаж, холбогдох мэдээ, мэдээллийг цуглуулжээ. Vvний vр дvнд тус дvvргийн харъяат 30 настай Ж.Шажинмєнх гэгч эл хэргийг vйлдсэн болохыг тогтоосон байна. Гэхдээ Ж.Шажинмєнх нь гэрт байсан найман хvнийг ээлж дараалан хєнєєчихєєд, гэрээ галдан шатааж, єєрийгєє хутгалсан байжээ. Тэрээр олон хvний аминд хvрсэн тухайгаа танилууддаа утсаар хэлсний дараа єєрийгєє нэг удаа хутгалж, гэрийг галдан шатааж угаартан нас барсан нь шинжээчдийн дvгнэлт, хэргийн газрын нотлох баримтаар тогтоогдсон байна. Хаалганы дотор талын замган тvгжээн дээрээс Ж.Шажинмєнхийн хурууны хээ олдсон нь тvvнийг хэргийг vйлдсэн гэдгийг баталгаажуулдаг аж.
Хамгийн гол нь насанд хvрсэн таван хvний цогцост шинжилгээ хийхэд бvгд их хэмжээний согтолттой байжээ. Нас барсан хvмvvсийн тухайд Ж.Шажинмєнхийн хамтран амьдрагч гэрийн эзэгтэй Б болон тvvний хоёр хvvхэд гурван найз эмэгтэй, тэдний нэгнийх нь охин X, гэрийн эзэгтэйн дvv Г нар байсан юм. Тэдний зарим нь халаасны хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байсан хvмvvстэй ч холбоотой байсан аж.
Согтуугийн гайгаар нэг дор найман хvний аминд хvрсэн Ж.Шажинмєнх Архангай аймагт тєржээ. Ж.Шажинмєнх гэрийн эзэгтэй, талийгаач Б-тэй 2008 оноос хойш хамтран амьдарч байжээ. Хэрэг гарсны дараа тvvнийг Баянзvрх дvvрэгт хэ-дэн жилийн ємнє гарсан хvн амины эзэнгvй хэргийг ч vйлдсэн байж магадгvй хэмээн сэрдэж байсан юм. Учир нь талийгаач ємнє нь шvvхээс эрvvгийн хэргээр ял шийтгvvлж байжээ. Эрхэлсэн тодорхой ажилгvй тэрээр гэртээ элдэв хv-мvvсийг орогнуулж, архидаж, гэр бvлийнхнээ байнга дарамтлан, айлгаж сvрдvvлдэг байсан гэдгийг хєршvvд нь хэлдэг.
СОГТУУ МОНГОЛ /ЦУВРАЛ-6/
Тєрболдын Энхмєнх
ugluunii sonin
URL: