Энэ өдрийн зурхай /2016,08.29/

8d5dc90307d5ec72bigӨнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 29. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 27. Сумъяа гараг.  Найралт эх одтой, есөн улаан мэнгэтэй, харагчин хонь өдөр.

Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага:
 Сансар
Суудал: 
Хий

Өдрийн наран 6 цаг 09 минутад мандан, 19 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Долоо хоногийн эхний өдөр аль болох тайван тэвчээртэй байхыг хичээ. Жижиг асуудалд анхаарал тавиагүйгээс болж таагүй явдал үүснэ. Таны хийхээр төлөвлөсөн ажил цуцлагдах магадлалтай. Сэтгэл хөдлөлөө барьж аль болох тайван бай. Таны адал явдалд дурладаг зан тань сэргэх болно. Мэдлэгийн хүрээ, үзэл бодлоо тэлэхийг хүсч байгаа бол алс хол аяллаар явахыг зөвлөж байна. Одооноос эхлэн мөнгөө хадгалж эхэлбэл тун удахгүй хүссэн аялалдаа гэр бүл найз нөхдийн хамт явах болно.


ҮХЭР (4/20-5/20)

Та энэ өдөр хайртай хүн болон хамтрагчдаа боломжоороо зөвлөгөө өгч, сэтгэл санаагаар дэмж. Өөрийн бие даасан байдал, үнэ цэнээ бүү алд. Төлөвлөгөө гарга. Ганц олдох амьдралдаа хайртай байж эрх чөлөө болон эд хөрөнгөндөө сэтгэл хангалуун бай. Гэртэйгээ ойр тусгай ажил хийж, амьдралынхаа нөхцөл байдал, сэтгэл санаагаа сайжруул. Хэрвээ хөрш тань нээлттэй бол дотносоорой. Тэд итгэлтэй найзууд тань байх болно.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Урамтай өдөр. Энэ өдөр бүтээлч эрэл хайгуул, оролдлого хийхэд онцгой тохиромжтой өдөр. Урам зориг, уран сэтгэмж тань оргилдоо байгаа бөгөөд хайрын болон үргэлжилсэн үгийн зохиолч энэ ордныхонд ивээлтэй байх ба харин шинжлэх ухааныг болон технологийн сэтгүүлд бүтээлээ хэвлүүлдэг хүмүүст саад тотгор учруулж болзошгүй. Жижиг хэсэг, нарийн зүйлд анхаарал дутаж магад.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Гэр бүлийн байдал тайван амгалан байдал бага зэрэг алдагдах болно. Хэдийгээр та хамгийн ихийг мэддэг гэж боддог ч бусад хүмүүс тэгж бодохгүй байна. Гэр бүлийн сайн сайханы төлөө харилцан буулт хийхэд бэлэн бай. Сэтгэлзүйн эмчилгээ хэрэгтэй. Та хэн нэгэнтэй өөрийн санаа бодол мэдрэмжээ хуваалцахаас зугтаах хэрэггүй. Ажилдаа алдаа гаргаснаас болж удирдлагуудтайгаа бэрхшээлтэй байх бололтой. Гэхдээ та үүнээс мултарч гарах чадвартай байх болно.


АРСЛАН (7/23-8/22)   

Хувийн амьдралын хүндрэл ба танд муугаар нөлөөлөх боловсон хүчний халаа сэлгээнд бэлэн бай. Даргатайгаа муудалцаж болзошгүй. Таагүй мэдээ таныг тавгүйтүүлнэ. Бие болоод сэтгэл санаа муудна. Архаг ядаргаанаас болж бие тавгүйтэх бололтой. Спортоор хичээллэж, зөв хоолны дэглэм барьж эхлэхэд таатай байна. Хэдийгээр та эрх мэдэлтэй ч түүнийгээ хаана хэрхэн гаргахаа сайн бодох хэрэгтэйг сануулж байна.


ОХИН (8/23-9/22)

Энэ өдөр зорилгоо биелүүлэх эд од гapaгc эерэг нөлөөллөөр дэмжинэ. Cap энэ өдөр таны орд руу нүүж ирэн давталтыг эхлүүлж байна. Шинэ төсөл болон худалдаа наймаагаа эхлүүлэхэд тааламжтай цаг байна. Өөртөө итгэх байдал болон хувиа хичээх үзэл тань нэмэгдэнэ. Хэдийгээр таны хамтран ажиллагч өрөөний найз руу тань хүмүүс хэл амаар дайрч байсан ч та амиа бодсоор байх болно. Та магадгүй энэ өдөр бусдад сэтгэгдэл төрүүлэхүйц хувцаслаж чадахгүй байх.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Будлиантай өдөр. Хуурмаг хандлага үргэлжилсэн хэвээр байна. Нэг юм хийх гэтэл хэтэрхий хийсвэр хандлага давамгайлах болно. Нөгөө дээр хүмүүс бага зэрэг гэмгүй худлаа ярина. Өглөө эрт хамгийн сайн үр дүн өгөх ажлуудаа төлөвлөж тэр хуваарийнхаа дагуу тууштай ажил. Ажил болон бизнесийн асуудал дээр бүх зүйлийг мэргэжлийн түвшинд хийхийг хичээ. Итгэж болмооргүй эсвэл шударга биш гэж сэжиглэж буй хүмүүсээсээ бол бай. Захирал юм уу дээд тушаалын хүн чинь таныг ердийнхөөсөө илүү хүнд ажлаар дарахыг оролдож магад бөгөөд энэ нь олонхи хүмүүст эргэлзээ төрүүлж уурыг нь хүргэнэ.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Та өөртэй чинь харилцдаг бүх хүнийг хайрлах болно. Сонирхолтой арга хэмжээнүүдэд нэгээс илүү урилга хүлээн авбал бүү гайх. Аз туршсан зүйлд болгоомжтой ханд. Танд аз тохиох боловч хэт их хөөрвөл өөртөө гай авчирна. Таны ажлын орчинд зөрчилтэй нөхцөл байдал үүсч хүнд ажил хүлээж байна. Гутрахын оронд сэтгэл хангалуун байхыг хичээ. Дарга чинь таны авьяас чадварыг үнэлж цалин нэмж магадгүй.


НУМ (11/22-12/21)

Та ажилдаа шинэ эрч хүчтэйгээр орж, халуун яриа өрнүүл. Өнөөдөр та хэн хэнээс ч илүү цоглог байна. Өөрийнхөө санаа бодолд бүү эргэлз. Та авхаалж самбаагаараа хамт ажиллагсад болон ажилчдаа гайхшруулж чадна. Харин бусдын дотоод үйл хэрэгт та хэт их мэдрэмтгий хандах вий. Бизнесийн гэрээ хэлэлцээр хийх үед өөрийн зөн совиндоо итгэхийг хүсье. Бусад хүн үзэл санаандаа таныг итгүүлэхийг хүчтэй оролдоно.


МАТАР (12/22-1/19)

Нийгмийн арга хэмжээ таны зоригийг сорих дурсгалтай болж өнгөрөхгүй байсан ч түүнд ороцох нь ирээдүйд ашиг тус авчирна. Хэрэв та хувиа бодохоосоо илүү бага хүмүүнлэг байдал, даруу зантай байх юм бол таны саруул ухаан, мэргэшсэн өндөр чадварыг хүмүүс илүү үнэлэх болно. Гэнэтийн аз завшаан, азтай хожил таны банкны дансанд хэдэн төгрөг нэмэгдүүлж магад. Дөнгөж сая олсон мөнгөө онгироо зан гаргаж үрэлгүй хадгал.


ХУМХ (1/20-2/18)

Өнөөдөр таньд гэнэтийн таагүй байдал өглөөнөөс л эхлэх нь. Үүнээс болоод найз нөхдийн тань харьцаанд асуудал үүснэ. Харилцаагаа эргэн харахад хүрэхүйц таагүй мэдээ ч ирэх магадлалтай байна. Энэ өдөр юу юунаас илүүтэй тайван, тэвчээртэй байхыг од эрхэс зөвлөж байна. Хий дэмий цаг үрэх, эрч хүч гаргах аар саар хэргээр үдээс хойш болохгүй. Ажил явдлын хүрээнд цаг эрч хүчээ зөв ашигла.


ЗАГАС (2/19-3/20)

Сэтгэл сэргээх өдөр. Энэ бол арвич хямгач байж, мөнгөө зарцуулах зөв арга замыг эрэлхийлэх ёстой бас нэг өдөр. Их сургууль, коллеж эсвэл техникумийг дураараа сонгож элсэх өргөдлөө явуулж болно. Тэндэхийн албан хаагчидтай уулзах цаг авч өөрийн сурахыг хүсч буй сургуулийнхаа оюутнуудтай харилцаж эхэлж сургуулийн тухай мэдээлэл ав. Сайн хариу ирэх магадлалтай. Таны зөн билэг, сониуч зан бүтээлч сэтгэлгээ өндөр байгаа тул шинэ мэдлэг мэдээлэл олоход бүгдийг зориул.


URL:

Сэтгэгдэл бичих