Хар тамхины хэрэглээ хvрээгээ тэлсээр…
Дэлхийн улс орнуудыг хар тамхины хэрэглээ, тархсан цар хvрээгээр нь гурван хэсэгт хуваадаг юм байна. Эхний хэсэг нь хар тамхийг дамжуулан єнгєрєгч орон.
Эдгээр орнуудад хар тамхины хэрэглээ vндсэндээ байхгvй гэж ойлгож болно. Дараагийн ангилалд хар тамхийг хvлээн авагч орнууд багтдаг. Тодорхой хэрэглэгч байдаг учраас хар тамхины наймаа хvрээгээ тэлж буй орнууд энэ ангилалд хамаатай.
Эцэст нь хамгийн хvнд ангилал болох гаргагч орнууд гэж бий. Хар тамхийг дамжуулан єнгєрvvлж, хvлээн авч, гаргадаг гэх ойлголтод эдгээд орнууд багтдаг. 2005 онд манай улс дамжуулан єнгєрєгч орны ангилалд бvртгэгдэж байв. Харин єнєєдєр гаргагч орон болтлоо “єсч томорчээ”. Монголд энэ хэргийг бvлэг, зохион байгуулалттайгаар vйлддэг болсон гэсэн vг. Ер нь хар тамхины хэрэглээ, тархалт ноцтой хэмжээнд хvрсэн гэдгийг албаны хvмvvс ч баталж байна. Тиймээс єнгєрсєн долдугаар сард УМБГ-т ийм тєрлийн хэргийг дагнан мєрдєх хэлтсийг шинээр байгуулсан. Гэхдээ энэ нь ємнє нь шалгадаггvй байсан гэсэн vг биш. Бие даасан тусгай хэлтсийг байгуулсан юм. Эндээс харахад манай улс хар тамхи дамжуулах гvvр болдог гэх яриа утгаа алджээ.
Эдvгээ мансуурах бодис болон хар тамхи худалдаалах хэрэг шинэ тутам байхаа больсон. Нэг vгээр хэлбэл, хар тамхи хэмээх vндэстнийг мєхєєх тахал манай улсын нутгаар зvгээр л дамжин єнгєрєхєє болиод харин ч бур нутагшиж эхэлcэн бололтой. Єнєєдєр хотын бараг бvх дvvргээс согтуу хvн шиг гуйвсан атлаа архи vнэртvvлээгvй, мансуурсан залуусыг цагдаа нар илрvvлдэг болчихоод байгаа нь нууц биш.
Хар тамхины хэрэглээ тvгээмэл болж манай залуус олноор мансуурдаг болсны наад захын жишээ энэ. Залуус заавал Эрдэнэт, Дархан-Уул зэрэг аймгийг зорьж євс тvvж хатаан хэрэглэх шаардлагагvй болсон гэх яриа ч бий. Мєнгєтэй залуус Мексик, Колумбын архаг хар тамхичид шиг геройн, кокайн зэрэг нунтаг цагаан мансуурах бодисыг хэрэглэх болсон. Урьд нь гашиш болон каннабис гэх мэт євс татдаг байсан бол одоо хэрэглээ улам ноцтой хэмжээнд хvрсэн. Хайртай бєх, хvндэлж явдаг дуучид маань энэ тєрлийн хэрэгт холбогдоод байгаа нь монголчуудын хар тамхины хэрэглээ ноцтой хэмжээнд хvрснийг нотлоод байгаа юм биш vv. “Ай стоп” хамтлагийн дуучид, DL Єєжий буюу О.Ганболд, УИХ-ын гишvvн Ш.Сайхансамбуугийн хvv С.Наранбат зэрэг 13 залууд холбогдох хар тамхины хэргийн шvvх хурал 2007 онд Баянзvрх дvvргийн шvvхэд болж, нийгэмд дуулиан тарьсан удаатай. Мєн “Дижитал” хамтлагийн ахлагч, Хип хоп холбооны тэргvvн Баавар буюу Ш.Батбаяр, “Гайз 666″ хамтлагийн дуучин Г.Тєгсбаяр, Л.Мягмар, Х.Лхагва, У.Бат-Ундрал нар мансууруулах бодис худалдан авч хэрэглэсэн хэрэгт холбогдож байсан.
Цагдаагийнхан олны танил эрхмvvдийн хэргийг шалгаж, прокурорууд шалгалтыг хуулийн дагуу хийсэн хэмээн vзэж яллах дvгнэлт vйлдэн шvvхэд шилжvvлж байсан. Шvvхээс ч тэдний гэм буруутайг хєдєлшгvй баримтаар нотолсон хэмээн vзэж заримд нь ял оноож байлаа.
Хар тамхи нь хvний уураг тархи, мэдрэлийн системд нєлєєлдєг ургамлын болон химийн гаралтай мансууруулах бодис.
Эл оюун санааг сєрєгч хорт бодис нь хvн тєрєлхтєнд хэмжээлшгvй их хор хєнєєл учруулж эхэлсэн учраас дэлхий нийтээрээ тvvний эсрэг тэмцэж эхэлсэн. Анх НVБ-аас 1961 онд Мансууруулах эм, бодисын тухай Нэгдсэн конвенцийг баталж байлаа. Эл конвенцид 1972 оны протоколоор нэмэлт засвар хийсэн. Сэтгэцэд нєлєєт бодисын тухай 1971 оны конвенциуд нь єнєєгийн байдлаар мансууруулах бодисын олон улсын хяналтын систем болж байна. Эдгээр конвенциудын зvйл, заалтуудыг хvлээн зєвшєєрч нэгдэн орсон улс орнууд мансууруулах бодисын vр дvнтэй хяналтын тогтолцоог дэлхийн хэмжээнд нэвтрvvлэхийн тулд “Мансууруулах эм бэлдмэл, сэтгэцэд нєлєєт бодисын хууль бус эргэлтийн эсрэг” НVБ-ын конвенцийг 1988 онд батлан гаргасан. Эдгээр протоколуудыг мансууруулах бодисын хяналтын талаархи дэлхийн олон улс орны хvчин чармайлтын тvvхэн ололт гэж олон нийт зvй ёсоор хvлээн зєвшєєрєх болсон юм.
Энэ конвенци хvчин төгөлдөр болсноор талуудын хооронд ємнє мєрдєж байсан олон талт гэрээ, хэлэлцээрvvд хvчингvй болж, тvvний оронд эрхзvйн нэгдмэл цогц хэм хэмжээ vйлчилж эхэлсэн. НVБ-ын “Мансууруулах эм, бодисын тухай” нэгдсэн конвенци, тvvнд засвар оруулсан протоколуудад Монгол Улс 1990 оны арванхоёрдугаар сарын 7-ны єдрєєс нэгдэн орсон. Хvн тєрєлхтєнд хар тахал болон дэгдэн дэлгэрч буй хар тамхинаас хол явах нь монголчууд бидний эрхэм зорилго болоод байна.
Д.Тэлмэн
mongoliin unen
URL: